Монтел орчмын барилга байгууламжийг цэгцэлнэ

Нийслэлийн газрын албанаас явган хүний замыг хааж, нийтийн эзэмшлийн талбайд барьсан зөвшөөрөлгүй барилгуудыг чөлөөлөх, албадан буулгах ажлыг хийж байгаа.

Энэ удаад бидний нэрлэж заншснаар Төв шуудангийн хойд тал буюу Монтел орчмын барилгыг цэгцлэхээр болж, Монголын цахилгаан холбоо ХК-д мэдэгдэл хүргүүлжээ.

Мэдэгдэлд:

Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Жигжиджавын гудамж, "Монголын цахилгаан Холбоо" ХК-ний барилгын зөвшөөрөлгүй өргөтгөлүүдийг буулгаж нийтийн эзэмшлийн гудамж талбай явган зам гаргах талаар хугацаатай мэдэгдэх хуудсыг хүргүүлж байгааг дурдаад зөрчлөө арилгаж, газраа чөлөөлөөгүй тохиолдолд албадан буулгах арга хэмжээ авахыг дурдсан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)