Сэрэмжлүүлэг: Зөвшөөрөлгүй гоо сайхны газарт “Filler” тариулсан иргэд эрүүл мэндээрээ хохирчээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт иргэн Н.А нарын ирүүлсэн гомдлын дагуу Хан-Уул дүүргийн 15-р хороо 71 байранд байрлах “Diva Beauty Lounge” Facebook цахим хаягтай Aurora Beauty Clinic гэх нэртэй гоёлын гоо заслын газарт шалгалт хийлээ.

“Aurora Beauty Clinic” нэртэй гоо сайхны газар нь эмчилгээний гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, нэг дүүргээс нөгөө дүүрэг дамжин байршил, хаяг, нэршлээ өөрчилж эмчилгээний гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан байна.
Шалгалтаар эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, эмнэлэгийн мэргэжлийн бус гоо сайханч эмчилгээний гоо сайхны тусламж үйлчилгээ болох “Filler”-ийг тарьж иргэдийн эрүүл мэндийг хохироосон байна.

Тусламж үйлчилгээнд хэрэглэж байсан бүтээгдэхүүнүүд нь гарал үүсэл нь тодорхойгүй, ихсийн тариа, ботокс , РRP / цуснаас сийвэнг ялган авч арьсанд тарих/ зэрэг эмчилгээ үйлчилгээ хийж байсан нь хэрэглэсэн зүү тариур, цустай хуруу шил, дуслын систем зэрэг нь нотлох баримтаар тогтоогдсон тул тус газрын үйл ажиллагааг зогсоож, зөрчлийн хэрэг үүсгэн зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаа явуулж байна.

Иймд ард иргэд Facebook зараар явагдаж байгаа гоо сайхны ихсийн тариа, ботокс , РRP / цуснаас сийвэнг ялган авч арьсанд тарих/ зэрэг үйлчилгээг хийж зар сурталчилгааны дагуу үйлчлүүлэхгүй байхыг анхааруулж байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөвшөөрөлгүй гоо сайхны газарт “Filler” тариулсан иргэд эрүүл мэндээрээ хохирчээ Arslan.mnСЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөвшөөрөлгүй гоо сайхны газарт “Filler” тариулсан иргэд эрүүл мэндээрээ хохирчээ Arslan.mnСЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөвшөөрөлгүй гоо сайхны газарт “Filler” тариулсан иргэд эрүүл мэндээрээ хохирчээ Arslan.mnСЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөвшөөрөлгүй гоо сайхны газарт “Filler” тариулсан иргэд эрүүл мэндээрээ хохирчээ Arslan.mnСЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөвшөөрөлгүй гоо сайхны газарт “Filler” тариулсан иргэд эрүүл мэндээрээ хохирчээ Arslan.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Зочин (150.129.140.134)

    2018-10-25

    МЭРГЭЖЛИЙНБАЙГУУЛЛАГУУД АЖЛАА 100 ХУВЬ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ИРГЭД Ч ЭЛДЭВ ЯНЗЫН ЮМАНД ХУУРТАХАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ БУСДЫН ЗААВАРААР ӨӨРИЙН БИЕДЭЭ ЭЛДЭВ ТАРИА ХИЙЛГЭХ ЮМ ДАА МОНГОЛООР ДҮҮРЭН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ГОО САЙХНЫ ГАЗРУУД БАЙНА ТЭДЭНД БИТГИЙ ИТГЭЭ ТЭД МӨНГӨ Л ОЛЖ БАЙВАЛ ЮУ Ч ХИЙЖ МЭДЭХ ХҮН ЧАНАРГҮЙ МУУ ХҮМҮҮС БАЙДАГ ГЭДГИЙГ АНХААР

  • ИРГЭН (202.179.25.205)

    2018-10-24

    Хүн эрүүл байя гэвэл ЭРХТНЭЭРЭЭ ТОГЛОХ хэрггүй шүү дээ ОДооны энэ химийн бүтээгдэхүүнүүд ТУС БИШ УС болж бгаа нь БАТЛАГДААД БНА ДАА