М.Билэгт: Яаман дээр нэг хэсэгхэн хүмүүс төсөл бичээд зээл аваад сурчихсан байдаг

Дүрс хүлээн авна уу

ИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Ж.Ганбаатар гишүүний санаачлан боловсруулсан Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 

Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт "ЖДҮ-ийг дэмжих сан хөдөө орон нутагт хүртдэггүй. Яаман дээр нэг хэсэгхэн хүмүүс ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлийг  төсөл бичээд аваад сурчихсан байдаг. Тиймээс бид өнөөдөр нийслэлийн төвлөрлийг бууруулъя, иргэдээ ажилтай болгоё гэж ярьж байгаа. Монгол Улс хүн ам цөөтэй, өргөн уудам газар нутагтай. Тиймээс хөдөө орон нутагт ЖДҮ-ийн зээлийг хуваарилах эрхийг нь олгож өгөөрэй, хуулиараа" хэмээн хэллээ. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)