Твитер сүлжээ удахгүй шинэ функцтэй болно

“Twitter” хэрэглэгчид тун удахгүй сүлжээгээ огт өөр функцтэй болохыг харах нь. Үүсгэн байгуулагч Жек Дорси удахгүй сүлжээнийхээ функцэд өөрчлөлт оруулна гэдгээ мэдэгджээ. Твиттерт тухайн жиргээ таалагдсаны тэмдэг болох зүрхэн хэлбэрт товчлуур байдаг. Жек Дорси юуны түрүүнд энэ товчлуурыг алга болгох гэнэ.

Твиттер өмнө нь таалагдсаны илэрхийлэхдээ од дардаг байсан бол гурван жилийн өмнөөс зүрхэн хэлбэртэй товчлууртай болсон юм. Гэхдээ энэ товчлуур Жек Дорсид ер таалагдаж байгаагүй гэнэ.

Хоёрдугаарт, их лайк цуглуулах өрсөлдөөн сэдэл нь тухайн хэрэглэгчийг "жиргээний" талаар байнга бодоход хүргэж, улмаар эрүүл мэндэд нь хохирол учруулах эрсдэлтэй тул энэ товчлуураас татгалзаж байгаа ажээ.

Б.Энх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)