Шүдний мэргэжлийн эмчээр үе үе цэвэрлэгээ хийлгэж байхыг зөвлөж байна

Ахимаг болон 35-аас дээш насны хүмүүсийн 75 хувь нь буйлны ямар нэгэн хэлбэрийн үрэвсэлтэй байдаг байна. Үүний улмаас 60 гаруй насандаа 40 хувь нь шүдгүй болдог. Шүдний гадаргад өнгөр суун удаан хугацаанд хадгалагдан хогц бий болдог. Энэ нь яваандаа буйл руу орж үрэвсүүлдэг байна. Хоол идсэний дараа буйл, шүдний завсраар наалдан үлдсэн үлдэгдэл, бактерийг арилгаж амны хөндийг цэвэрлэж байхгүй бол буйлыг үрэвсүүлж сулруулна. Үүний улмаас шүд суларч хооронд нь зай гарна. Энэ нь анхны шинж тэмдэг юм. Хоёр дахь шат нь буйлнаас идээ гарч хөндүүр болно. Улмаар шүд суларч унана. Буйлны үрэвсэлийг цаашид даамжирахаас өмнө дараах арга хэмжээг авч эдгээх боломжтой. Үүнд:

Шүдээ өдөрт 2-3 удаа сойздон сайтар цэвэрлэж байх. Шүдний мэргэжпийн эмчээр үе үе цэвэрлэгээ хийлгэж байх. Витамин С-г хүнсэндээ өргөн хэрэглэх нь буйлны үрэвсэлээс сэргийлэх чухал арга юм. Өдөрт 70 мг.-аар нийт 6 долоо хоногийн турш хэрэглэхэд буйлны өвчин эдгэрдэг байна.

•   Кальци.
Кальци нь буйлны өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Кальци дутагдсанаас шүдний тулгуур яс хэврэгшиж биеийн эсэргүүцэл сулран янз бүрийн өвчинд өртөмтгий болдог. Кальцийн дутагдлаас сэргийлэхийн тулд сүү, сүүн бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэх шаардлагатай.

•  Гэрийн нөхцөлд арчлах арга Шүдний сойзоо норгоод сод юмуу давсанд дүрээд буйландаа жигд түрхээд хэсэг байлгасны дараа усаар зайлна. Энэ нь бактерийг устгаж буйлны өвчнөөс сэргийлнэ.

Г. Анар

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (1)

  • (103.229.120.109)

    2018-11-06

    Шүдний эмчээр гэж бич.бөөрний тархины уушигний цөсний мэргэжлийн эмч.