Пүрэв, Баасан гарагт автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Их эзэн Чингис хааны мэндэлсэн болон Монгол бахархлын өдөр 11 дүгээр сарын 8, 9-нд бүх нийтээрээ амарна. Энэ өдрүүдэд /Пүрэв, Баасан гарагт/ автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Жолооч та замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэн, замын хөдөлгөөнд соёлтой оролцоорой гэж Тээврийн Цагдаагийн Албанаас зөвлөлөө. НИТХ-ын тогтоолд дугаарын хязгаарлалт амралтын өдрүүд болон нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд үйлчлэхгүй, зөвхөн ажлын өдрүүдэд үйлчилж байхаар заасан байдаг билээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)