"Эко-сургууль хөтөлбөр"-ийн үндэсний IV чуулган эхэллээ

 Эко-сургууль хөтөлбөрийн үндэсний IV чуулган эхэллээ. Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн 17 зорилтын хүрээнд хүүхэд, залуучууд, орон нутгийн иргэдэд тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн талаарх мэдлэг, чадварыг түгээж, нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаанд суралцуулдаг энэхүү ОУ-ын хөтөлбөр нь дэлхийн 67 улсын 52000 орчим сургуульд хэрэгжиж байгаа юм. Монгол улсаас 286 ерөнхий боловсролын сургууль, 4 цэцэрлэг бүртгэгдээд байна.

Чуулганыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир нээж үг хэлсэн юм. 

Т.Ням-Очир: “Аль ч салбарт хөгжлийн зорилтын гол суурь нь боловсрол юм. Тэгвэл сургууль цэцэрлэгүүд боловсролыг түгээгч анхан шатны нэгжийн хувьд аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хангах нь чухал. Яамнаас сурагчдын эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлийг хангах үүднээс эрсдэлийн төвшинг тогтоох ажлыг өргөн хүрээнд зохион байгуулсан. Дотуур байрны орчны стандартыг боловсруулаад байна. Орчны аюулгүй байдлын стандарт боловсруулахад эко сургууль төслийн хүрээнд хийж байгаа ажил арга хэмжээ дэмжлэг болж байгаа юм. Эко сургууль” хөтөлбөрийн хүрээнд сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах, ногоон байгууламжийг оновчтой зохион байгуулах хүрээнд сайн жишээ туршлага, шинэ санал гарч байгааг дурдах нь зүйтэй”  

Өмөн нь Олон Улсын нэр хүнд бүхий шагнал болох  “Хүрэл гэрэгэ” өргөмжлөл 45 сургууль,  “Мөнгөн гэрэгэ” өргөмжлөл 25 сургууль, “Ногоон туг” өргөмжлөл 3 сургууль авчээ.  Энэ жилийн “Эко сургууль үндэсний 4 р чуулган”-ны үеэр шинээр 24 сургууль “Хүрэл гэрэгэ” өргөмжлөл, таван сургууль “Мөнгөн гэрэгэ” өргөмжлөл, долоон сургуулт “Ногоон туг” өргөмжлөл авч байна.

БСШУСЯ, БОАЖЯ болон Дэлхийн байгаль орчны боловсролын сан /FEE/ -ийн гишүүн Байгаль орчны мэдээлэл сургалтын төв ТББ  хамтран зохион байгуулж байгаа тус чуулганаар эко сургуулийн төлөөлөгчид “Эрүүл, аюулгүй, ногоон орчин” сэдвийн хүрээнд БСШУСЯ-наас боловсруулж байгаа “Сургуулийн орчны стандарт”-д санал өгөх юм.

2018 оны долдугаар сарын 04- өдөр Засгийн газраас батлагдсан “Тогтвортой хөгжлийн боловсрол” үндэсний хөтөлбөр болон тус үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Монгол Улсад хэрэгжиж байгаа ОУ-ынэко сургууль хөтөлбөрийн цар хүрээг өргөжүүлэх, сургуулиудын тоог нэмэгдүүлж, улмаар 2022 он гэхэд нийт сургуулийн 50 хувийг хамруулах тухай тусгажээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)