"Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа ЖДҮХС-гаас 680 сая төгрөгийн зээл авжээ

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас зээл авсан төрийн хариуцлагатай албан тушаалтнуудын нэр тодорсоор... 

Энэ удаад Барилга хот байгуулалтын яамны "Барилгын хөгжлийн төв" Төрийн өмчит үйлдвэрийн газрын Гүйцэтгэх захирал (эл албанд 2016 оны 09 сарын 29-нд томилогдсон) Ц.Амарсанаа гэж хүний эзэмшдэг Их Улс компани ЖДҮХС-гаас зээл авсан мэдээллийг дэлгэж байна.

Баримт 1, ЖДҮХС-гаас Их Улс ХХК 2017 онд 680,000,000 төгрөгийн зээл авсан баримт, Эх сурвалж: Шилэн данс

Баримт 2,  "Барилгын хөгжлийн төв" Төрийн өмчит үйлдвэрийн газрын Гүйцэтгэх захирал Ц.Амарсанаагийн хамгийн сүүлд гаргаж өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэг, Эх сурвалж: АТГ

Их Улс ХХК -ийн ногдол хувь 100% гэж Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ.

Тус компанийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь Ц.Амарсанаа мөн болохыг доорх баримтаас харж болно.

Эх сурвалж:ikon.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)