Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд БНХАУ-ын харьяат иргэн М /25 настай эрэгтэй/, иргэн Г /28 настай эмэгтэй/ нар 10.18-ны өдөр ууланд 3 хоног аялаад ирнэ гэж яваад сураггүй алга тухай дуудлага 10.25-ны өдрийн 01:02 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн.

Дуудлага мэдээллийн дагуу 16 алба хаагч, Цагдаагийн газрын 11 алба хаагч, Хилийн 0275 дугаар ангийн 10 алба хаагч, Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны 4 ажилтан, ар гэрийн Хятад улсын 7 иргэн, нийт 48 хүн, 7 автомашин, 13 морьтойгоор, 4 бүлэгт хуваагдан 11.06-ны өдөр 1 дүгээр бүлэг хээрийн штабын байрлалаас зүүн зүгт “Устын-Орой” уул /Ө-50027’2745”,У-99059’30”/ гэдэг газар хүртэл 20 км явганаар, 27 км автомашинаар, 2 дугаар бүлэг хээрийн штабын байрлалаас зүүн зүгт “Жинст-Уул” гэдэг газар /Ө-50025’15”/, У-99059’14”/ хүртэл, Хатгал тосгоноос баруун хойд зүгт “Маа толгой” гэдэг газар Ө-50027’12.01’’, У-100007’33.7’’/ хүртэл 20 км-т явганаар, 27 км-т  машинтайгаар, 3 дугаар бүлэг  штабын байрнаас зүүн зүгт “Жинст-Уул” орой хэсгээр /Ө-50025’0.83’’, У-99058’30.12’’/ 47 км-т  мориор, 4 дүгээр бүлэг хээрийн штабын байрлалаас зүүн урд зүгт /Ө-50021’10.2”, У-99056’50.5/ хүртэл 20 км мориор тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:30 цагт түр зогсоосон.

Өнөөдөр /2018.11.07/ 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна. Эрэн хайх ажиллагаатай танилцах, удирдлага зохион байгуулалтаар хангах зорилгоор Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан ОБЕГ-ын 2, Үндэсний аврах бригадын 4 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 11.07-ны өдөр Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-8 нисдэг тэргээр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны чиглэлд нислэг үйлдэнэ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (2)

  • Уншигч (66.181.187.89)

    2018-11-07

    Наад хэд чинь аль хэзээний үүргээ биелүүлээд олох ёстой зүйлээ олоод нутаг руугаа буцсан.Сайн хөрш болж хайж бна гээд зардал гаргахаа боль

  • зочин (66.181.176.79)

    2018-11-07

    Явган хайгаад олдоогүй зэм нь онгноцоор хайхаар олдохгүй л байМААР