Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

Иргэд гар утасны аппликэйшнээр дамжуулан такси захиалах, явах чиглэлийн дагуу үнийг урьдчилан мэдэх боломжтой боллоо. Нийслэлийн оршин суугчид захиалгын үйлчилгээг авч эхлээд байна.
“Максим” захиалгын үйлчилгээ нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа энэ төрлийн бусад үйлчилгээнээс зарчмын олон ялгаатай. Явах чиглэл, үйлчилгээний онцлогийг заасны дараа шууд үйлчилгээний үнээ мэдэх болно. Үнийг хамгийн оновчтой замаар тодорхойлох учир тоолуур илүү гүйх боломжгүй. Үйлчилгээний үнэ 1500 төгрөгөөс эхэлнэ. Тогтоосон, хөдөлгөөнгүй үнэлгээтэй учир зорчигч хэдийг төлөхөө мэдэж, зарлагаа төлөвлөх боломжтой.

Өнөөдрийн байдлаар  Монгол улсад гар утасны аппликэйшнээр дамжуулан машин захиалах боломжийг иргэдэд олгож байгаа цөөхөн хэдэн такси захиалгын үйлчилгээний нэг юм. 2019 онд шууд хандах төвийг нээхээр төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр та тусгай дугаарт диспетчерийн нэмэгдэлгүйгээр зөвхөн гар утасныхаа ярианы тарифаар холбогдох болно.

Жолооч нар гар утасны Taxsee Driver аппликэйшн ашиглах бөгөөд энэ нь өөртөө ойр байгаа захиалгыг үнэ, чиглэлтэй нь харах боломжийг олгоно. Мэдээллээр хангах үйлчилгээний хөлсийг хамтран ажиллах нөхцлөөс шалтгаалан гүйцэтгэсэн захиалга бүрт үнийн дүнгийн 10%-аас эхлэн тооцно.

Улаанбаатар хотод хуримтлуулах туршлага нь үйлчилгээг Монгол улсын иргэдийн хэрэгцээ, шаардлагатай уялдуулан сайжруулах боломжийг олгоно. Удахгүй бусад хот, суурин газруудад үйлчилгээгээ эхлүүлэхээр төлөвлөж байна.

— Монгол улсад “Максим” үйлчилгээ хөгжих гайхалтай боломж бий. Учир нь бараг хүн бүрийн хэрэглэж байгаа ухаалаг утсаар дамжуулан таксины үйлчилгээ авахыг бид санал болгож байгаа юм. Бид такси үйлчилгээг нэг талаас иргэдэд илүү эвтэй, ашигтай, аюулгүй болгох, нөгөө талаас жолооч нарын орлогыг нэмэгдүүлэхийг зорьж байна. Олон түмэнд хэрэгцээтэй, шаардлага бүхий үйлчилгээ болно гэж найдаж байна гэж Монгол дахь үйлчилгээний чиглэлийн удирдагч Андрей Спирин ярилаа.

Лавлагаа

“Максим” нь 2003 оноос такси захиалгын үйлчилгээг илүү орчин үеийн, хүртээлтэй, аюулгүй болгох инновацийн технологийг боловсруулан, нэвтрүүлж байна. Монгол улсаас гадна ОХУ, Украйн, Казахтан, Гүрж, Болгар, Белорус, Азербайжан, Тажикстан, Киргиз, Индонез, Итали, Чили улсуудад “Максим” үйлчилгээ ажилладаг. Ойрын үед Европ, Ази, алс болон ойрхи Дорнод болон өмнөд Америкийн орнуудын зах зээлд гарахаар төлөвлөж байна.

“Максим” зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэгчид тооны хязгаарлалтгүй холбогдох, өдөр бүр саяаас дээш захиалгыг хүлээн авч биелүүлэх боломж олгодог  өөрийн техникийн төслийг боловсруулж, программ-аппаратын иж бүрдлийг бий болгосон. Үйлчилгээ нь хаягийн мэдээллийн санг үүсгэн картжуулах ажлыг хийж байгаа бөгөөд 6 улсад утсаар захиалга авах болон хэрэгдэгчдийг дэмжих шууд хандах төвүүдийг хөгжүүлж байна. Үйлчлүүлэгчид зориулсан такси захиалгын үйлчилгээний “Максим” гар утасны аппликэйшн, жолооч нарт зориулсан Taxsee Driver аппликэйшнүүд нь дэлхийн шилдэг 10 аппликэйшнд багтдаг байна

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)