Цахим гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжлүүлж байна

Олон нийтийн сүлжээний “фейсбүүк”, “инстаграм” болон хувийн цахим шуудангаар сугалааны хонжвор хожсон, эсхүл их хэмжээний мөнгө өвлөж үлдсэн бөгөөд улс оронд нь үймээн самуун, дайны нөхцөлтэй зэрэг шалтгааны улмаас түүнийгээ гаргаж авч чадахгүй байгаа тул туслахыг хүсч, эхний ээлжинд мөнгө шилжүүлэхийг санал болгох зэргээр цахим залилангийн гэмт хэрэг гарсаар байна. 

Иймд иргэд Та бүхэн цахим гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлж, дээрх төрлийн аливаа санал, хүсэлт, цахим шуудан хүлээн авах тохиолдолд сонор сэрэмжтэй, хариуцлагатай хандахыг ГХЯ-ны Консулын газраас зөвлөж байна.


ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗАР

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)