Чингис хааны шүтээн хөргүүдийг дэлгэнэ

Монгол бахархлын өдрөөр Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музей олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилж байна. Өнөөдөр 9-17 цагийн хороонд зочилсноор "Үндэсний номын сан", "Монголын бурхан шашинтны төв "Гандантэгчинлин" хийд, Занабазарын нэрэмжит "Дүрслэх урлагийн музей"-н сан хөмрөг дэх Чингис хааны сан тахилгын гар бичмэл ном судар, шүтээн хөргүүдээс сонирхох боломжтой ажээ.

Их эзэн Чингис хаан мэндэлсний 856 жилийн ойг тохиолдуулан “Чингис хааны тахилгын судалгаа” эрдэм шинжилгээний бага хурлыг тус номын санд зохион байгуулж буй юм. Эрдэм шинжилгээний хурлын үеэр “Чингис хааны сан” хэмээх номыг Гандан хийдийн лам нар монгол хэлээр уншихаас гадна доктор Д.Сумъяабаатар “Чингис хааны угийн бичиг”, доктор бэлтгэл хурандаа Д.Мягмарсамбуу “Чингис хааны тахилгын сүм”, судлаач Г.Ням-Очир "Чингис хааны шүтээн хөргүүд" сэдвээр сонирхолтой илтгэл тавих юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)