Сайжруулсан түлшний үйлдвэр ирэх сараас бүрэн ажиллана

"Ирэх сарын 1-нээс эхлэн 20-40 тн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлнэ" гэж Эрчим хүчний сайд мэдэгдлээ. 

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт, айл өрхүүдийг цахилгаан халаагуур залгах боломжоор хангаж хүчин чадлаа нэмэгдүүлэх, сайжруулсан түлш үйлдвэрлэх зэрэг агаарын бохирдлыг бууруулах зорилготой эдгээр ажлыг Эрчим хүчний яам хариуцан ажиллаж байна.

Үүний нэг гол ажил нь нийслэлийн агаарын бохирдлыг 50 хувь бууруулах зорилготой сайжруулсан түлшнийг хэрэглээг нэвтрүүлэх гэдгийг салбарынхан онцолж байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)