“Улс төрд тамирчид шиг хэрэггүй зүйл үгүй”

Биатлоны дөрвөн удаагийн олимпийн аварга ОХУ-ын тамирчин Александр Тихонов өөрийн цахим хуудаснаа тамирчид улс төрд орох нь буруу гэж өөрийн үзэл бодлоо хуваалцжээ. 

“Оросын спортын уналт 50 мянгын торгууль ногдуулах заалттай допингийн тухай хуулийг баталснаас эхэлсэн шүү дээ. Олимпийн тамирчдыг намын жагсаалтаар төрийн думд оруулдаг системийг эргэн харах цаг аль хэдийн болсон.

Өөрсдийнхөө л ажлыг хийцгээ. Та нарт төрийн думд хийж чадах зүйл байхгүй. Тамирчид ийм сайн хууль баталлаа гэж би сонсоогүй. Индэр дээрээс ч та нарын царайг харж байгаагүй. Та нар цахим сүлжээнд л сайн ажилладаг байх” хэмээн улс төрд орсон тамирчдыг хатуухан шүүмжилсэн байна. Одоогийн байдлаар ОХУ-ын төрийн думд Владислав Тредяк, Вечислав Фетисов, Ирина Роднина, Александр Карелин, Светлана Зурова, Светлана Коркина зэрэг олимпийн аварга тамирчид байдаг юм байна.

 

aleksandr-tihonov_14725808281754517571_8584 "Улс төрд тамирчид шиг хэрэггүй зүйл үгүй"

 

Эх сурвалж: http://handofmoscow.com

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.21.124.129)

    2018-11-14

    Юутай үнэн үг вэ. Манайх жудочин Ерөнхийлөгчтэй ёстой жонхуурч байна ш дээ. Бөөн харагал, хуваагдал, аягүй бол төрийн хямрал.

  • (202.126.89.19)

    2018-11-11

    Та гэртээ интернетэд холбогдсон уу? Та өдөрт хамгийн багадаа 1 цаг зарцуулдаг уу? Хэрэв таны хариулт "Тийм" бол онлайн мөнгө олох хамгийн сайн газар юм! Өөрийн цагийг бүү холдуул Нүүр болон оффис дээр. Бид өөрсдийн хэрэглэгч, гишүүдийн ашиг тусыг хүртэх шууд орлого олох хөтөлбөрийг хэрэгжүүлдэг цорын ганц хамгийн хялбар үйлчилгээ юм. Манай мэргэжилтнүүд онлайнаар илүү их орлого олоход хэрэгтэй зөвлөгөө өгөх болно. Өнөөдөр нэгдээрэй, бэлэн мөнгө авах! ЦАЛИН 300$ сар бүр олгоно http://StartWeeklyJob.com/?userid=90370 энэ линкээр орж бүртгүүлнүү.