Агаар бохирдуулсны төлбөрт 44 тэрбум төгрөг авна

Агаар бохирдуулсны төлбөрт 44 тэрбум төгрөг төвлөрүүлнэАгаарын бохирдлын төлбөрийн орлогын 95 орчим хувийг бүрдүүлж 

байгаа олборлосон түүхий нүүрсэнд ногдуулах төлбөрөөр 42, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийнд ногдуулах төлбөрөөр хоёр тэрбум нийт 44 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ. Энэ нь 2018 оны батлагдсан түвшнээс 47 хувь буюу 14.0 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт аж.

Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх, ойжуулах бодлогыг дэмжих, энэ чиглэлээр орон нутгийн төсвийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор 2019 оноос олборлосон түүхий нүүрсэнд ногдуулах агаарын бохирдлын төлбөрийн 50 хувь буюу 21.0 тэрбум төгрөгийг олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа тухайн орон нутгийн төсөвт шинээр хуваарилахаар болоод байгаа юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)