Монгол улсад анхны Киванис клуб албан ёсоор байгуулагдлаа

Киванис гэдэг нэр бидэнд аль хэдийн танил дотно болжээ. Дэлхийн хүүхдүүдийн сайн сайхны төлөө анх Америкийн Нэгдсэн Улсын Индианаполис хотноо 1915 онд байгуулагдаж, 103 жилийн турш дэлхийн хүүхдүүдийн сайн сайхны төлөө сайн үйлсийг сайн дураар хийж ирсэн Киванис Олон улсын байгууллага өдгөө 85 оронд 9000 гаруй клубтэй, 600 000 гаруй сайн дурын гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн бүх дэлхийн байгууллага болжээ. Киванисийн уриа бол хүүхдийн сайн сайхны төлөө юм. Сайн дурын гишүүд эрхэм зорилгоо биелүүлэхэд цаг хугацааны хандив, хүч хөдөлмөрийн хандив, санхүүгийн хандив өргөдөг. Киванис Олон Улсын байгууллага нь НҮБ-тай хамтран олон олон төслийг хэрэгжүүлдэг ба одоо Дэлхийн хөрснөөс сахуу татранг бүрэн устгах төсөлд сая сая доллар хандивлаад байна.

Манай оронд тус сургуулийн удирдлага, хэсэг багш нар 2015 оноос АНУ-ын Покосон хотын Киванис клубтэй холбоо тогтоож улмаар 2016 оны 10 сард 20 багш гишүүнээр элсэн орж , Монгол дахь салбар клуб нь болж үйл ажиллагаагаа явуулж ирсэн байна. Тэр үеэс хойш тэд АНУ-ын Киванис клубтэй байнгын харилцаа холбоотой байж, АНУ-д очиж туршлага судлан Киванисийн анхдагч оронд тэд хэрхэн ажиллаж байгаа туршлагыг судалсан. Тэдний суралцсан хамгийн гол зүйл бол төр засгаас ч юм уу хэн нэгнээс бэлэн мөнгө хөрөнгө хүлээж суух биш харин өөрсдийн хүчээр хөрөнгө босгож болдог юм байна, түүнийгээ хэрэгцээ шаардлага, тусламж хэрэгтэй хүүхдүүдэд зориулах юм гэдгийг ойлгосон явдал байлаа. Дараа нь тэд өөрийн орон нутагт хүүхдийн төлөө тодорхой хэд хэдэн ажлуудыг хийж, түүний дотор 2016 оны 4 сард хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулж хандивын тоглолт зохион байгуулж, түүний орлогоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах орчны аюулгүй байдлыг хангах 2 том бүтээн байгуулалт хийсэн байна. Өнөөдөр энэ салбар клуб маань Киванис гэдэг Бүх Дэлхийн байгууллагын бүрэлдэхүүнд багтаж албан ёсны гишүүн болж тус сургуулийн хурлын танхимд нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд АНУ-с Монгол улсад суугаа элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны дарга Rob Tate, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны яам, Хүн амын Нийгмийн хөгжлийн яам, Япон улсын Киванис байгууллагаас болон Тоёота, Иточи, Мобиком корпораци, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид баяр хүргэхээр хүрэлцэн ирсэн ба Киванис Олон Улсын Байгууллагаас гэрчилгээ гардуулж өгсөн юм. Монгол дахь Киванис клубын анхны ерөнхийлэгч Ч.Ганбилэг хэлэхдээ бидэнд 2016 оноос эхлэн АНУ-ын Виржиния мужийн Покосон хотын Киванис клубын салбар клубээр ажиллаж байсан маань их туршлага болсон бөгөөд ашиг олохын төлөө бус, бие даасан клубээ байгуулаад ирээдүйд хүүхдийн сайн сайхны төлөө хөрөнгө босгон, өөрсдийн хүч, хөдөлмөр, цаг зав, мэдлэг чадвараа зарцуулан, Монгол улсын хууль дүрэм болон Дэлхийн Киванисийн байгууллагын дүрэм журмыг дагаж мөрдөн, Дэлхийн Киванисчуудын туршлагаас суралцан эрхэм зорилгоо тууштай баримтлан хэрэгжүүлж, улам шамдан ажиллахаа илэрхийлж байлаа. Одоогоор тус клубт сайн дураараа элсэн орох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн олон арван хүн байгаа ба тэдгээр хүмүүсийг эгнээндээ нэгтгэн, хаана, хэдийд, ямар хүүхдэд тусламж хэрэгтэй байна тэнд үйлчилгээ үзүүлэх болно гэж клубын ерөнхийлөгч Ч.Ганбилэг бидэнд өгүүлсэн юм. Нээлтийн үйл ажиллагааны төгсгөлд шинээр гишүүн элсүүлэх ёслолын ажиллагаа боллоо. Мөн баярын үйл ажиллагаан дээр Япон улсын Киванис байгууллагаас клубын ерөнхийлөгч Ч.Ганбилэг болон гишүүдэд ” Киванис Хонх ” хүлээлгэн өглөө. Монголын Киванисчуудын хүүхдийн сайн сайхны төлөө ариун үйлст нь улам их амжилтыг хүсэж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.126.89.19)

    2018-11-11

    Та гэртээ интернетэд холбогдсон уу? Та өдөрт хамгийн багадаа 1 цаг зарцуулдаг уу? Хэрэв таны хариулт "Тийм" бол онлайн мөнгө олох хамгийн сайн газар юм! Өөрийн цагийг бүү холдуул Нүүр болон оффис дээр. Бид өөрсдийн хэрэглэгч, гишүүдийн ашиг тусыг хүртэх шууд орлого олох хөтөлбөрийг хэрэгжүүлдэг цорын ганц хамгийн хялбар үйлчилгээ юм. Манай мэргэжилтнүүд онлайнаар илүү их орлого олоход хэрэгтэй зөвлөгөө өгөх болно. Өнөөдөр нэгдээрэй, бэлэн мөнгө авах! ЦАЛИН 300$ сар бүр олгоно http://StartWeeklyJob.com/?userid=90370 энэ линкээр орж бүртгүүлнүү.