972 айлын орон сууцыг түрээсээр олгох эсэхийг засгийн газар шийднэ

Буянт-Ухаа 2 хороолол буюу 972 айлын орон сууц баригдаж дуусаад ашиглалтад орох хугацаа тодорхойгүйгээр хойшилсоор байгаад өдийтэй золгов.

Тодруулбал, ТОКС-ийн захиалгаар 2016 оноос хойш баригдсан энэ барилга дулааны шугам шүлжээний асуудлаас болж ийнхүү хоёр жил баригдаж байгаа тус барилгыг энэ сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа талаар албаны эх сурвалж хэлсэн.

Тэгэхээр энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд одоогоор 96 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа юм байна.

Гэхдээ уг барилгыг түрээсийн орон сууцны зориулалтаар ашиглах эсэх нь эргэлзээтэй байгаа аж. Барилгыг ТОСК-ийн захиалгаар барьж байгаа ч санхүүжилтээс болж Хөгжлийн банкинд шилжүүлжээ. Тус банкнаас 33 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд түрээсийн орон сууц болгох эсэхийг Засгийн газар шийдэх юм байна.

Харин салбарын сайд нь түрээсийн орон сууц болгоно гэсэн саналыг Засгийн газарт тавина гэж ярьжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)