Ерөнхий сайд, УИХ-ын даргад шаардлага хүргүүллээ

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр МАН-ын бүлгийн дарга, МАН-ын Удирдах зөвлөлийн хувиар бус УИХ-ын гишүүний хувиар УИХ-ын дарга, Ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүлж байгаа гэдгээ мэдээллээ.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай нэр холбогдоод буй гишүүдийг шалгаж, ёс зүйн хариуцлага хүлээлгэн, улмаар гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагыг хүргүүлж байгаа аж.

Засгийн газрын гишүүдээс ЖДҮ-ийн асуудалтай холбогдсон гишүүддээ улс төрийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж байгаа юм.

Тэрбээр, “Бүх ард түмний эрхийг төлөөлөх гэж УИХ-д сонгогдсон. Тиймээс гишүүний хувиар энэ мэдэгдлийг хийж байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санг тойрсон асуудал сүүлийн өдрүүдэд нийгмийн бухимдлыг төрүүлж байна. Гэвч намын түвшинд ямар ч алхам хийхгүй байна. Б.Батзоригийг сайдын тушаалаас нь буулгаснаар ЖДҮ асуудал намжих байх гээд хүлээж байх шиг байна.

Намын дарга, Ерөнхий сайдтай зөрчилдөж байна, УИХ-ыг тараах гэж байна гэсэн хардлага байх шиг байна. Би Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид хандаж УИХ-ын чуулган дээр үг хэлсэн. Ил тод шүүмжлэлийг зөрчил гэж үзэхгүй байна. Шүүмжлэл ил тод, нээлттэй байх тусмаа ал аа оноог нь засах ёстой. Хэлсэн шүүмжлэлээс зөвийг нь тунгаан бодох эсэх нь улс төрийн ухааны цар хүрээ харуулах ёстой.

Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр над уруу давшлах явдал гарч байна. Би энэ бүхнээс айхгүй. Надад концесс, тендер зэрэг санхүүтэй холбогдсон зүйл байхгүй гэдгийг мэдэгдэж байна.

Тодорхой арга хэмжээ авч ажиллаж чадахгүй. Магадгүй цаашид У.Хүрэлсүхийг огцруулах гэж байна гэж худлаа цуурхал тарааж байна. Тийм асуудал байхгүй" гэлээ. 

Б.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (202.126.88.35)

    2018-11-12

    Та гэртээ интернетэд холбогдсон уу? Та өдөрт хамгийн багадаа 1 цаг зарцуулдаг уу? Хэрэв таны хариулт "Тийм" бол онлайн мөнгө олох хамгийн сайн газар юм! Өөрийн цагийг бүү холдуул Нүүр болон оффис дээр. Бид өөрсдийн хэрэглэгч, гишүүдийн ашиг тусыг хүртэх шууд орлого олох хөтөлбөрийг хэрэгжүүлдэг цорын ганц хамгийн хялбар үйлчилгээ юм. Манай мэргэжилтнүүд онлайнаар илүү их орлого олоход хэрэгтэй зөвлөгөө өгөх болно. Өнөөдөр нэгдээрэй, бэлэн мөнгө авах! ЦАЛИН 300$ сар бүр олгоно http://StartWeeklyJob.com/?userid=90370 энэ линкээр орж бүртгүүлнүү.

  • ариунболд (202.131.225.150)

    2018-11-12

    Интертэд 1-2 цаг идэвхитэй ажиллаад л мөнгө олох боломж байна. http://StartWeeklyJob.com/?userid=104104 linkrvv orood start now gj daraad buglunu 1.Нэвтрэх нэр өгнө 2.4 оронтой нууц үг 3.email бичнэ байхгүй бол өөр хүнийхээр бөглөж болно 4.Mongolia 5.Өөрийн нэрээ бичээрэй Дээрх линдээр ороод бүртгүүлээд нэвтэрсний дараа нь өөрийнхөө линк хаягыг group post тавьж хүн урьж элүүсээд л болно. Оноо 300 хүрэхээр цаанаас данс нэхнэ, дансаа бөглөөд цалин орно. Одоо та groupuuded postoo оруулж хүнээ уриад л болоо. Одоо танд 10$ байна гэсэн үг