Д.Хаянхярваа: Нам нэг хүний дарангуйлалд орж болохгүй

МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийлээ. Тэрбээр "Өчигдөр Удирдах зөвлөл гурван асуудлаар хуралдсан. Нэгдүгээрт, бүлгийн даргыг огцруулах тухай асуудлыг намын дарга санал болгосон. Хоёрдугаарт, Нийслэлийн засаг даргыг ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй байна хэмээн огцруулах саналыг НИТХ-д тавих асуудлыг хэлэлцсэн. Гуравдугаарт, намын дарга УИХ-ын даргыг ажлаа өг гэж шаардсан. Энэ асуудлыг нэлээн ярилцсан. Шийдвэр хоёр зүйл дээр гарсан. УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг бүлэг, Удирдах зөвлөл шийддэг юм биш. Би зарчмын хувьд гурван шаардлага тавьсан. 

Нэгдүгээрт, ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдээ чөлөөл. 

Хоёрдугаарт, ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүс дотор ББСБ, ХЗХ-гоор мөнгөө дамжуулан авч, ард иргэдийн шулан мөлжсөн гэх асуудал байгаа учир үүнийг хуулийн байгууллага шалгаж хариуцлага тооцох ёстой. 

Гуравдугаарт, намын Удирдах зөвлөлийн гишүүд, намын Ерөнхий нарийн бичгийн дарга зэрэг ЖДҮХС-тай холбогдсон хүмүүсийг улстөрийн хариуцлагаа хүлээхийг шаардсан. Тиймээс УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт шаардлага хүргүүлсэн. 

Гэтэл намайг хоёр үндэслэлээр огцруулж байна гэж хэлсэн. Нэгдүгээрт, намын даргыг шүүмжилсэн, намын даргатай тэрсэлдээд байна гэсэн. Намын даргын нэр хүндэд халдаж байна гэсэн. Би энэ асуудалд тайлбараа өгсөн. Намын даргын болж бүтэхгүй зүйлийг бид шүүмжилсэн. Нам нэг хүний дарангуйлалд орж болохгүй. Би цаашдаа үг хэлэхдээ намын хяналтын хорооноос зөвшөөрөл авч ярих ёстой юу гэдгээ ч асуусан. Учир нь хяналтын хороо хэтрүүлж хэлбэл, намайг хэлэх, ярих үгээ асуух бай гэх зүйлийг ярьсан. 

Нам бол нэг хүнийг тахин шүтэх зүйл рүйгээ явж байна гэдгийг нь хэлсэн. 

Хоёрдугаарт, намайг ЖДҮ-г хамгаалахгүй байна. Гишүүд холбогдсон нь бүлгийн даргын хувьд чамд хамааралтай гэж буруутгасан. Тиймээс бүлгийн даргын ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. 

Энэ бол ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гэж харж байна. Учир нь ЖДҮ-д холбогдсон гишүүд өөрсдөө намын Удирдах зөвлөлд сууж байна. Тиймээс намайг бүлгийн даргаас чөлөөлвөл миний амыг хамхина гэж бодож байх шиг байна. Би бүлгийн даргын ажлаа өгсөн ч гишүүнийхээ хувиар бусармаг зүйлийн төлөө дуугарах эрхтэй гэж бодож байгаа. Өнөөдөр Монгол Улс дарангуйллын систем рүү орж байна. Ер нь У.Хүрэлсүх гэдэг намын даргыг шүүмжилж болохооргүй болсон. Хэрвээ шүүмжилвэл утсаар дарамтална, элдэв үгээр доромжилно. Намын даргын нэр хүнд өндөр байгаа. Тиймээс нэр төрд халдаж болохгүй. УИХ-ын нэр хүнд муу байна. Болохгүй бол УИХ-ыг тараая гэх зүйл яриад байна. Ийм үйлдэл гаргаж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байгааг л би хэлсэн" гэлээ. 

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-Таны албан баланкан дээр Засгийн газрыг огцруулах гарын үсэг зурсан гишүүд байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ хэр үнэний ортой вэ? 

-Би өчигдөр хэвлэлийн хурал хийхдээ миний болон өөр ямар нэг гишүүний албан баланкан дээр Засгийн газрыг огцруулах гарын үсэг зурагдсан зүйл байхгүй гэж хэлсэн. Надад тийм санал ирээгүй гэдгээ хэлсэн. Харин өчигдөр би Удирдах зөвлөлийн хуралд "Хэрвээ та нар миний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол битгий бусад хүмүүс рүү хард. Би өөрийнхөө баланкан дээр хууль бус үйлдэл хийж байгаа Засгийн газрыг огцруулах үндэслэлүүдийг бичээд гишүүдээр гарын үсэг зуруулаад өргөн барина" гэдэг саналаа хэлсэн байгаа. 

-Та тэгээд огцруулах бичиг өргөн барих уу? 

 

-Хууль бус үйлдлийг нь хэлснийх нь төлөө хүнтэй хариуцлага тооцдог, хариуцлага тооцохдоо байгаа олоогүй шийдвэр гаргаж байгааг нь ойлгохгүй байна. Тиймээс намын дарга алдаагаа засах, өөрийн гаргаж буй авир төрх, энэ том намыг авч явах, Засгийн газрыг толгойлж явах чадвар байхгүй гэж харж байна. Тиймээс би энэ хүнийг огцруулахаар өнөөдрөөс эхлэн өөрийнхөө албан баланкан дээр гарын үсэг зуруулж, өргөн барина. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Иргэн-Сонгогч (66.181.183.146)

    2018-11-14

    Бидэнд нэг хүний маш хатуу гар хэрэгтэй байна. Нар биш бүр нударга. Тэгээд чам шиг хулхи-бөгс долоогчдыг нам цохих хэрэгтэй байна. Дэглэм л дэвшил авчирдаг жамтай гэдгийг чи огт мэдэхгүй. Хонхороос хэтрэхээргүй хэмжээний улс төрч гэж чамайг хэлнэ. Тэр үед нь эрүүгийн хариуцлага хүлээлгэлгүй авч үлдсэнд хамаг буруу нь байна. Эх орноо аврагчийн хатуу нударга ийм мэтийн хулгайч нарын цохонд буух болтугай.

  • Зочин (66.181.177.204)

    2018-11-13

    Хаянгийн зөвөө ийм боловсролгүй нөхрийг намын дарга,ер сайдаар ажиллуулсан нь маш буруу ер нь боловсрол муутайхан сэлэм эргүүлэгчийг хаанаас ч олж болно шүү.

  • Зочин (66.181.189.127)

    2018-11-13

    Үнэнийг хэлж шаардлага тавьсан хүнийг дарамталлаа, дарангуйллаа гэдэг болсон нь эдгээр хүмүүээс гарсан юм биш үү?