Д.Хаянхярвааг УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас огцруулах санал дэмжигдэв

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар өнөөдөр Д.Хаянхярвааг бүлгийн даргын албан тушаалаас огцруулах эсэх асуудлыг хэлэлцэн санал хураалаа.

Хуралд 60 гишүүн оролцож нууцаар санал хураахад 32 гишүүний саналаар Д.Хаянхярвааг УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас огцруулах санал дэмжигдлээ.

Харин 27 гишүүн эсрэг санал өгсөн бол нэг хуудас хүчингүй болжээ.

Өчигдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцруулах санал МАН-ын Удирдах зөвлөлд оруулж, дэмжлэг авсан. Харин бүлгийн дарга Д.Хаянхярваа өөрийг нь үндэслэлгүй огцруулах гэж байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимийн эсрэг санал цуглуулна гэж мэдэгдээд байгаа юм. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)