"Архигүй Монгол" хөдөлгөөнийг орон даяар өрнүүлье

Аваар осол, гэмт үйлдэл, хулгай дээрэм, хүчин, хуурч мэхлэх гээд хамаг муу муухай бүхэн архинаас үүдэлтэй түгэн дэлгэрч байна. Автомашин, мотоциклийн ослоор нэгжилд эндсэн хүний тоог сонсохоор зүрх шимширнэ. Осол, эндлийн олонх нь мөн л архитай холбогдоно. Элдвийн хэрэг зөрчил ч мөн адил. Архи уусан хүнээ дийлж байснаас биш архийг дийлж байсан нь үгүй билээ.

Ямар ч хүнийг "Галзууруулдаг" энэ хатуу идээний архаг, хор уршгийг өнөөгийнхөн чихээ дөжиртөл сонсч, итгэхээ больтлоо харж байгаа атлаа ер хашрахгүй, эмзэглэж жийрхэхгүй бараг л ус цас мэт хэрэглэсээр байна. Ийн хэмжээ хязгааргүй ууж, хэрэглэх болсны хор уршиг, гай зовлонг амссаар атлаа ер хашрахгүй"юм.

Манайхан сүүлийн үед эерэг, зөв хандлагын тухай ихээхэн хөндөн ярьж бичих боллоо. Бүх нийтийн дунд эерэг хандлагыг түгээе, дэлгэрүүлье гэвэл архинаас л татгалзаж хэрэглээгээ хязгаарлах хэрэгтэй байгаа юм. Архи уусан хүнээс хэзээ ч эерэг хандлага гарахгүй. Харин ч тэд бусдын нүдэнд өргөс орсон мэт харагдах төдийгүй ойр тойрныхноо эвгүй байдалд оруулдаг. Аливаа ажил үйлсэд, нийгмийн харилцаанд эерэг, зөв хандлага төлөвшүүлэх, болохгүй бүтэхгүй бүхнээс ангид, хол байхад архигүй орчин юу юунаас чухал учир энэ Засгийн газар анхаарах асуудлынхаа тоонд үүнийг заавал оруулмаар байгаа юм. Анхаарах олон арван асуудлаа шийдвэрлэж, ард нь гарахад архины хор нөлөө ямар ихийг тэд тооцсонгүй дээ. Ер нь "Архигүй Монгол" хөдөлгөөнийг орон даяар өрнүүлбэл сайн сайхан олон зүйл түгэн дэлгэрч, бузар булай бүхэн хумигдаж, маш олон ажил эмхэрч цэгцэрнэ.

 

Н.Бөхдамбий

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (7)

  • Зочин (202.179.27.187)

    2018-11-20

    АРХИдалт арай л дэндүү бна. Шөнө унтуулахгүй хэрэлдэж зодолдоцгоох нь сонсогдоод л. За сонсч бгаа нь арай хол юм. Яг тэр хэрүүл дунд бгаа хүн МАШ ИХ СТРЕССТ ордог нь ойлгомжтой. Архичдыг АЛБАДАН ЭМЧИЛэх хэрэгтэй

  • zochin (202.179.24.158)

    2018-11-19

    hutsdiin. Er hun jargah gj em hun zovoh gj turdug gj bodoo yu

  • Зочин (202.179.26.222)

    2018-11-16

    Өвөө, эмээ нар архидаад байх юум больчихмоордоо. Эрдэнээгийн хандгайтад байдаг амралтад эмээ, өвөө нар архиддаг, юун амарч алжаал тайлах, бөөн ядаргаа ссрсдийгөө аваад явчиж чадахгүй байж. Ер нь манайд архиддаг хамт олон, хэсэг бүлгүүд сүүлийн үед олширсон(янз бүрийн тэмцээн уралдаан,цуглаан,урлагийн үзлэг,семинар курс, аялал зугаалга,ойн баяр, хурим найр,наадам, шагнал урамшуулал авах,төгсөлтүүд...г.м)Архины татвараа нэмэх баар, цэнгээний газрыг архигүй болгох,амралтуудаа цөөлөх нь зөв байх.Сүүлийн үеийн хурим гэж хүргэн бэр,аав ээж, ах эгч дүү, худ ураг, найз нөхөд бүгд нийлээд уудаг болсон байх юум. Үр удмаа архинд хордуулж хуримлах нь зөв юум болов уу? Хөтлөгч нь архинд уриалаад хүмүүсийг уулгах юум. Архинд живж байхад чинь хамаг баялаг, улс орныг минь олигархууд зарж дууслаа эх оронгүй согтуу монголчууд хаачих билээ???!!!

  • Зочин (223.24.167.180)

    2018-11-16

    Тэгээд архи үйлвэрлэсээр байхад яаж архигүй монгол болов гэж дээ.архины үйлдвэрүүдийг хаа гаднаас оруулахаа байчих л даа.баар цэнгээний газрыг архигүй болно. Тэгээгүй цагт энэ байдал арилахгүй. Архины үйлдвэр хаавал хүмүүс найрка ууж хордоно. Тамхи байхгүй болговол хүн янз бүрийн өвс туулай баас энэ тэр татаж хордоно гэж зарим хүмүүс тайлбарлахыг сонссон юм байна. Тэгээд тэр тамхичин юугаа татаж хордоно архичид юугаа ууж хордоно хордож үхэг үлдсэн хүмүүс нь сайхан амьдраг л дээ

  • zochin (49.0.184.30)

    2018-11-14

    yadaj emegteichuud arhi uuhgui bmaar bgaa bhgui yu Emegtei hun arhi uuhaar amidral hezee ch deeshildeggui

    zochin (49.0.184.30)

    2018-11-14

    hutsdiin. Er hun jargah gj em hun zovoh gj turdug gj bodoo yu

  • зочин (103.194.176.117)

    2018-11-14

    архи тамхины татварыг 5хувь биш 30 хувийн татвар авсан ч ашиггүй байна гэж байхгүй архи тамхины үйлдвэрчлэгчид 5 хувь гэхээр хөх инээд нь хүрч байгаа байлгүй 30 хувь татвар ноогдуулах хэрэгтэй

  • zochin (202.179.24.118)

    2018-11-14

    ydaj ochid,chuuchnuud,bas avgai emee nar archinaas garaachee, gaduur chachin aimaar umnuud l charagddag omnoos n ichmeer baidag