УИХ-ын даргыг огцруулах таван үндэслэл нь бүрдээгүй тул бүлэг асуудлыг хэлэлцэх боломжгүй гэж үзжээ

МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх үүргийг намын бүлэгтээ өгсөн. Өчигдөр орой МАН-ын бүлэг хуралдаж бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцруулах асуудлыг хэлэлцэн дэмжсэн бол УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх боломжгүй гэж үзсэн байна.

Учир нь намын бүлэг УИХ-ын бүтцийн байгууллага учраас УИХ-ын даргыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барьсан тохиолдолд л намын бүлэг хэлэлцэх боломжтой болох аж. Монгол Улсын Үндсэн хуулийн 24 дүгээр зүйлийн 2-т УИХ-ын даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх бөгөөд хуульд заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө чөлөөлж, огцруулж болно гэж заасан.

Үүнд:

 10.2. Дор дурдсан тохиолдолд Улсын Их Хурлын даргын бүрэн эрх энэ хуулийн 10.1-д заасан хугацаанаас өмнө дуусгавар болно.

 10.2.1. нас барсан;

 10.2.2. өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;

10.2.3. хүндээр өвчилсний улмаас цаашид үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;

10.2.4. Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурлын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;

 10.2.5. гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан.

 10.3. Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар шийдвэрлэнэ.

 10.4. Энэ хуулийн 10.2.2, 10.2.3-т заасан тохиолдолд Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх, 10.2.4, 10.2.5-д заасан тохиолдолд огцруулах тухай тогтоол батална гэж заажээ.  

Эдгээр таван зүйлийн хоёр гуравдугаар заалтаар чөлөөлөх, дөрөв тавдугаар заалтаар огцруулах тухай тогтоол гаргах аж. Тиймээс УИХ-ын даргыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн тохиолдолд л МАН-ын бүлэг хэлэлцэж, УИХ-ын нэгдсэн чуулганаар эцсийн шийдвэр гаргах юм.

М.Энх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (8)

  • Намын ахмад (66.181.177.97)

    2018-11-14

    Намаараа нэрээ солиод тоглож нэг ялагдсан тэгээд эхнэрээ эмчилгээнд аваад солнгос яваад нэг бултаад хариуцлагаа с нэг удаа бултаад 2016-онд нам ялангуутал ирж бялуу авсан одоо намын дарга болоод намыг минэ дуусгаад та 2020-онд юу гээдэл намаа устгаад 100 жилийг нь угтах гэж байна даа топор даргаа ЛАМ хэлсээн гээдэл алга болно доо тээ яанадаа намын нехед минэдэээ

  • (66.181.183.158)

    2018-11-14

    Бугд ижилхэн хэрээнууд бугд огцорцгоо

  • ИРГЭН (202.21.124.129)

    2018-11-14

    Тэртэй тэргүй УИХ-ын сонгууль жил гаруйхны дараа. Одоо гэрээ нурааж, төрөө түйвээх хэрэггүй. Хулгайчдыг л бариад шийтгэ, төрөөс холдуул.

  • Зочин (202.21.124.129)

    2018-11-14

    Тиймээ харин яг голыг нь олоод хэлчихлээ. "Төр түвшин, Түмэн амгалан байг" гэж мэргэн түмэн маань сургасан. Гаднаас дайтаагүй, дотроо төртэй, хуультай байхад эрх мэдлээ нэмэх, идсэн ууснаа дарах гэж яаж дураараа авирлаж байгааг ард түмэн харж байна. Эвийг эрхэмлэх Ерөнхийлөгч нь УИХ тарахгүй бол өлсөнө, хувьсгал ярьсан энэ тэр гээд, Эрч хүчээ зангидаж ажиллах Ерөнхий сайд нь намаа хагалж, хувааж сэлэмдээд, УИХ-ын дарга нь хярсан туулай шиг. Гэхдээ 3 томын арай барьцтай нь УИХ-ын дарга л байна даа. ОГЦРОХ ХЭРЭГ ОГТ БАЙХГҮЙ

  • ЗОЧИН (202.21.124.129)

    2018-11-14

    М.Энхболд харин ч төрийн хүн, эр хүн шиг тулхтай, нуруутай, зөв ажиллаж байгаа ш дээ. Энд хараал тавиад хужаа энэ тэрийг тогтоогоод байгаа хүмүүс ч муудаа тудбал та нарыг хэн нэгэн биш, зөвхөн хууль, шүүх гэм буруутайг тогтооно. Ардчилал гээд байгаа чинь энэ л дээ. УИХ өмнөхөөс хамаагүй дээр ажиллаж байгаа. Төрийн 3 томын 2 нь БУЛЧИНГИЙН ХҮЧЭЭР БУРУУ ЗӨВГҮЙ ТОПОРДОЖ байгаа нөхцөлд нэг ТУЛХТАЙ, НУРУУТАЙ хүн байх ёстой шүү. Олон түмэн тэгэж яриад байна.

  • (203.91.115.40)

    2018-11-14

    hujaag zailuul

  • (66.181.160.93)

    2018-11-14

    энэ хужаагаас салах азтай өдөр хэзээ ирэх юм бэ

  • Zochin (50.227.79.61)

    2018-11-14

    Orgon meduuleed,ih hural heleltseed l ogtsruulaach dee,tseverlesen shig tseverleh heregtei