“Ultimate cycler” гэх цахим хуудсаар дамжуулан иргэдийг залилжээ

“Америкийн Нэгдсэн Улсын хөрөнгө оруулалттай эрсдэлийн сан”-тай гэж иргэдийг хууран мэхэлж, “Ultimate Cycler” гэх цахим хуудсаар дамжуулан их хэмжээний хохирол учруулсан хэргийг цагдаагийнхан шалгаж байна. Энэхүү сүлжээний гэх хэрэгт хохирсон иргэд Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандаж, тус сүлжээнд элсэхгүй, мөнгө шилжүүлэхгүй байхыг анхааруулж байна.

Тус хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Г.Наранбаатар /утасны дугаар: 91118540/-тай холбогдож, гомдол мэдээлэл бүртгүүлэхийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас мэдээлэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)