Жэнко-Ерөнхийлөгчийн засаглал хүсэхгүй байгаа бололтой

Өчигдөр “Херо” энтертайнмент студийн бэлтгэсэн “Бид одоо л ёроолдоо хүрч байна” нэвтрүүлгийг хэд хэдэн телевизээр ээлжлэн цацаж байна. Цаашид ч олон сувгаар гарах биз. Мөнгөтэй бас эрх мэдэлтэй болсон улс.

Уг нэвтрүүлэгтээ “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийнхээ хөтлөгч, оролцогч, сонгуулиар нь ажилласан хүмүүсийг оролцуулж, өнөөгийн нийгмийн болох, болохгүйг яриулж нийгмийн олонхийн тархийг угааж, оноо цуглуулав.

Үзсэн хүмүүс “Энүүгээрээ юу хэлэх гээд байна?” гэж асууж байна. Бидний харах нь ноён Ерөнхийлөгч: “Би Ерөнхийлөгчийн засаглалыг хүсээгүй” гэдгээ тэднээр дамжуулж хэлүүлэхийг хүссэн бололтой байна.

Судлаач Д.Ганхуяг “Аль нэг засаглал сайн гэсэн юм байхгүй, аль аль нь алдаатай, оноотой” гэсэн бол хуульч С.Нарангэрэл, гавж Нямсамбуу, хөгжмийн зохиолч Жанцанноров нар “Өнөөгийн нийгмийн асуудал бол ёс суртахууны уналт” эцэстээ тулснаас болсон, доктор С.Дулам “буруу үлгэрлэгч” олон болсон тул Ерөнхийлөгчийн засаглал осолтой гэж дүгнэв. Ийм нийгэмд сайн хүн Ерөнхийлөгч болохоосоо муу хүн болох магадлал илүү тул болгоомжлох ёстой гэдэг дээр санал нэгдэж байна.

Тиймээс төрийн үзэл суртлыг сэргээж, хүмүүсийн ёс суртахууныг дээшлүүлэх нь чухал гэж үзэж байгаа бололтой. Бас тэднээр хэлүүлсэн өөр нэг мессеж бол ЖДҮХС-аас бага хүүтэй зээл авсан хүмүүсийг хуулийн дагуу хатуу шийтгэж, УИХ-аас“ хөөх”-ийг санал болгов.

Сангийн зээлийн жагсаалт цаашид улам олон гишүүнийг хамрах төлөвтэй байна.     

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)