4000 гаруй солонгос номтой цахим номын сантай боллоо

Монголын залуучуудын холбооны төв байранд байрладаг “Солонгосын мэдээлийн төв”-д Цахим номын сан шинээр нээлтээ хийжээ.  Монголын оюутан залуусын сурч боловсрох орчинг сайжруулах зорилготоор БНСУ-ын ЭСЯ тусалсан  байна. Тус мэдээллийн төв нь 4000 гаруй солонгос номтой бөгөөд өдөрт 40 гаруй хүнд үйлчлэх боломжтой аж. Номын санд солонгос хэлээр чөлөөт сонголттой, уран зохиолын болон бусад салбар шинжлэх ухааны ном, сэтгүүлүүд, үнэгүй интернэтэд холбогдсон суурин компьютерууд, iPad цахим ном уншигч, уншлагын болон лекцийн танхимууд, Wi-fi орчинтой уншлагын өрөөгөөр үйлчлэх юм. Мөн Солонгосын соёлын өдөрлөг зохион байгуулж, тус улсад суралцах боломжын талаар зөвлөгөө авах боломжтой юм байна. Тус номын санд КОЙКА олон улсын байгууллагаас сайн дурын ажилтан мэргэжлийн номын санч болон солонгос хэлний багш олон улсын стандартын дагуу оюутан залууст үйлчилгээ үзүүлдэгээрээ давуу талтай.

С. Номужин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)