Иргэд НӨАТ-ын сугалаанд итгэл алдарчээ

Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга  2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр УИХ-аар батлагдсан. Улмаар 2016 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байдаг.

Энэхүү хууль нь далд эдийн засгийг хумихад ихээхэн нөлөөлсөн ба иргэдэд төлсөн НӨАТ-ын 2 хувийг буцаан авах боломжийг олгосон. Иргэдийн зүгээс хамгийн их тааламжтай хандсан зүйл нь НӨАТ-ын сугалаанд оролцож мөнгө хожих явдал байв. Хамгийн анх 2016 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр  158,580,000 төгрөгийн сантай,  1057864 ширхэг  баримт сугалаанд оролцож эхний тохиролоор 20,000 төгрөгийн 946 баримт, 100,000 төгрөгийн 89 баримт, 500,000 төгрөгийн 9 баримт тодорч байжээ. Харамсалтай нь өнөөдөр энэхүү сугалаанд иргэд сэтгэл дундуур байх болсон. Учир нь сугалааны тохирол эхэлсэнээс 8 сарын дотор нийт 37 удаа азтан болсон нэгэн байхад одоог хэр нь нэг ч удаа азтан болоогүй хүн маш олон байгаа юм. Хамгийн сүүлийн тохирол өчигдөр болж 10 сая төгрөгийн 3, таван сая төгрөгийн 24, нэг сая  төгрөгийн 219, 200 мянган төгрөгийн 1994, 50 мянган төгрөгийн  20484 баримт тохиролд таарч, нийт 22724 иргэн азтан боллоо. Харин супер азтан буюу 175 сая төгрөгийн азтан тодорсонгүй.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Зочин (122.201.23.201)

    2018-11-20

    Сугалаа явуулж байхаар 2 хувиа 5 хувь болгооч.Азтай2 гэхэд 37 удаа азтан болдог азтай хүн гэж байхгүй.Программ дээр нь ажилладаг хүмүүсийн л хийж байгаа ажил байх.

  • Zochin (103.9.88.242)

    2018-11-20

    http://StartWeeklyJob.com/?userid=138871

  • Z (103.212.117.205)

    2018-11-19

    NOATiinhnii oorsdiin ni humuus uhenh ondor mongotei sugalaag hojihoor chini urgediin itgel aldarsan butsaaltiin huvia nembel taarna