Иргэд цахимаар 47 үйлчилгээг авахаар боллоо

Иргэд газар өмчлөлтэй холбоотой тодорхойлолт, архивын лавлагаа, архи, согтууруулах ундааны тусгай зөвшөөрөл, худаг гаргах зөвшөөрөл зэрэг нийт 47 үйлчилгээг цахимаар авдаг боллоо.

Ингэхдээ нийслэлийн цахим үйлчилгээни портал, Ulaanbaatar.mn сайтаар захиалга өгнө. Мөн өргөдөл, хүсэлт аль шатандаа явааг цахим  хуудсаар хянах боломжтой.  

 Өмнө нь олон байгууллага тус бүрээр орж лавлагаа тодруулга авдаг байсан бол иргэд цахим хаягаар хандаад үйлчилгээгээ түргэн шуурхай авч, цаг алдалгүй гэр болон ажлын байрнаасаа авах боломж бүрджээ.

С.Номужин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)