Өлгий суманд мотоциклоор замын хөдөлгөөнд оролцохыг түр хоригложээ

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын захирамжаар тухайн сумын нутаг дэвсгэрт энэ долоо хоногоос мотоциклоор замын хөдөлгөөнд оролцохыг түр хориглолоо.

Энэ тухай Өлгий сумын Засаг дарга Х.Бахытхумараас тодруулахад, "Өнгөрсөн долоо хоногт манай аймгийн нутаг дэвсгэрт цас орж, замд халтиргаа гулгаа үүссэн.

Тиймээс ард иргэдээ болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хот дотор мотоциклоор замын хөдөлгөөнд оролцохыг ирэх оны дөрөвдүгээр сарын нэгний өдрийг хүртэл түр хориглож байна" гэсэн юм.

Б.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)