"Богд ламын дүйчэн" өдөр заяа буян дэлгэрүүлж ном айлдана

Бурханы шашинт улс орнууд түүний дотор Монголчууд өвлийн тэргүүн сарын 25-ны өдрийг ''Зулын 25" буюу "Богд ламын дүйчэн" өдөр хэмээн олон зуун жил тэмдэглэж бурхны шашны орон хийдүүд мянган тахилын зул хүж өргөж, их ерөөл хурдаг уламжлалтай.

Айл бүхэн зул асаан их буян үйлдэж иржээ. Энэ өдрийг тохиолдуулан Монголын бурхан шашин, Төв Гандан тэгчэнлин хийдийн харъяа “Идгаа Чойнзинлин дацан”-ы лам хуврагууд нас буян уртасгах, эрүүл мэнд, хийморь лундаа, ажил үйлс, айл гэрийн ноён нуруу тэгшитгэх, заяа буян дэлгэрүүлж олз омогтой байхын тухайд ирэх арванхоёрдугаар сарын 2-нд ном айлдана.

Ганц дусал усыг бодвол далай тэнгис бараг ширгэхгүйтэй адил зон олноороо хураасан буян үрэгдэж тарамддаггүй гэдэг дээ. Тиймээс ч энэ үйл ажиллагаанд олноороо ном хурж, маань хөгжөөхийн сацуу зөв сэтгэлийг соёолуулан ургуулбал асар их буяныг ганц хүн ч хураах боломжтой.

Монголчууд Бурханы номыг сонсохын зэрэгцээ утгаар нь замнаж явсан уламжлалтай тул айл хотлоороо нийлж орой бүр маани мэгзэм хөгжөөхийн адил “Улаанбаатар палас”-д ирсэн сүсэгтэн олныхоо хамт зул өргөх ёслолын ажиллагааг хүндэтгэлтэйгээр хийж гүйцэтгэх аж.

Б.Энх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)