ЖДҮХС-г шалгах УИХ-ын Түр хороо байгуулах тогтоолын төслийг өргөн барилаа

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ЖДҮХС-г шалгах УИХ-ын Түр хороо байгуулах тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө нөлөөнд автаж, энэ хэрэгт хариуцлага тооцох ажлыг цалгардуулж байгаа тул ийнхүү парламентын бүтцийн байгууллага шаардлагатай байгааг онцоллоо.  

Энэхүү түр хороонд дан ганц МАН гэлтгүй, АН-ын гишүүдээс ч орох эрх нь нээлттэй. Гэхдээ ЖДҮХС-тай холбоотой гишүүдийг оруулахгүй. Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ, М.Билэгт Н.Амарзаяа, О.Содбилэг, Д.Пүрэвдорж А.Ундраа нарын гишүүдээс бүрдүүлэх саналтай байгаагаа хэллээ. Энэ үеэр мөн УИХын гишүүн Б.Оюунхорол “Иргэдэд итгэлийн зээл өгөх хэрэгтэй. Оросын холбооны улс ард иргэддээ итгэлийн зээл олгодог манайх ч гэсэн зөв зүйлийг жишээ авч хийж болно. Монголын татвар төлөгчдийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан этгээдэд хариуцлага тооцох хэрэгтэй. Ер нь ЖДҮДС байх ёсгүй гэж яриад байна. Энэ нь байх ёстой гагцхүү зөв хүмүүстэй очих ёстой гэлээ.Түр хороо хуулийн байгууллагтай хамтран ЖДҮХС-ийн зээлийн асуудлыг шалгах юм байна.

Б.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • зочин (66.181.161.33)

    2018-11-21

    СЭЖИГИЙН ШУНАЛУУДЫН НЭГХЭСЭГ НЬ БАЙНА ЭДНИЙГ ХАРАХГҮЙ БАЙХ ЮМСАН БҮҮ ҮЗЭГД

  • зочин (103.57.93.175)

    2018-11-21

    Энэ нөгөө луйварчдын шигшээгийнхэн бна шүү

  • (66.181.183.158)

    2018-11-21

    Энэ терд цэвэр нэртэй гишуун олох тун хэцуу болжээ