Өмнөговь аймагт ХСҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг хийж байна

Өмнөговь аймагт "Хавдрын эсрэг хамтдаа" аяны хүрээнд иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо өнөөдрөөс хийж эхэлсэн байна

Улаанбаатар хотоос Хавдар судлалын үндэсний төвийн нарийн мэргэжлийн есөн эмч Өмнөговь аймгийн БОЭТ-д гурав хоног ажиллаж юм. Тэд ажиллах үеэрээ толгой хүзүүний мэс засал, дурангийн оношилгоо, эмэгтэйчүүдийн үзлэг, элэг цөс, нойр булчирхайн ЭХО, ерөнхий мэс заслын чиглэлээр үзлэг оношилгоо хийх аж. Энэхүү ажлыг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, БОЭТ хамтран зохион байгуулж байна.  Хүн амын дунд зонхилон тохиолдох хорт хавдар болон элэгний хорт хавдрыг эрт илрүүлж, хяналтанд авч, эмчилж эрүүлжүүлэхэд уг арга хэмжээний зорилго оршиж байн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)