Нисэх орчимд агаар хамгийн их бохирдолтой байна

 Агаарын чанарын албанаас авсан агаарын чанарын индексийн мэдээллийг хүргэж байна.

Өглөөний 09:00 цагийн байдлаар Баруун 4 зам, Бөхийн өргөө, Монгол газар, Ургах наран, Баянхошуу, Толгойт, МҮОНРТ, Нисэх орчимд агаар “Бага зэргийн бохирдолтой” байна. Тухайлбал, Нисэх орчимд АЧИ хамгийн өндөр буюу 235 байгаа бол Амгалан, 100 айл орчмын агаар хэвийн гарсан байна.

Агаарын чанарын индекс 101-250 буюу бага зэргийн бохирдолтой үед хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө.

Тиймээс зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс даралтаа тогтмол хянаж, эмээ хугацаанд нь ууж, цэвэр агаарт салхинд гарч, нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэрээс (тухайлбал автозам) хол байхыг зөвлөж байна.

Эх сурвалж: agaar.mn 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)