Я. Содбаатар браво

Юун түрүүнд   Зам, тээврийн хөгжлийн сайд Я. Содбаатарт баяр хүргэх нь зөв байх. Тэрбээр олон жил улс төрд зүтгэсэн хүний хувьд  улс төрчийн зангараг гэж юу болохыг харуулж чадлаа.   Өчигдөр түүнд олон хүн зөв шийдвэр гаргасанд нь баяр хүргэсэн байж таарна. Зөв цагт зөв шийдвэр гаргана гэдэг  жинхэнэ улстөрчийн мэдрэмж шүү.  Олон хүн  Я. Содбаатараар туг тахихыг амьсгаа даран хүлээж байлаа.   Ерөнхийдөө түүн рүү их бууны ам хэдийнэ чиглэгдсэн байсан гэж хэлж болно.  Үүнийг ч мань хүн мэдэрч  л суусан.  Албан  тушаалаа өгөөд  хар  амиа бодон уснаас хуурай гарах боломжууд байсан уу гэвэл байсан. Гэвч тэр тэгэхийг хүсээгүй. Олон жил овоглож ирсэн намаасаа нүүр бууруулахыг хүсээгүй. Ардын гэх тодотголтой Засгийн газрын тогтвортой ажиллагааг нэн тэргүүнд тавьж,  ийм эгзэгтэй үед нэг ч гэсэн кноп хэрэг болдгийг мэддэг хүний хувьд  өчигдрийг хүртэл тэсч байсан нь ойлгомжтой.   Өргөдлөө  өгөх үедээ   байр сууриа тодорхой илэрхийлсэн учраас дахин нурших нь илүүц. Ямартай ч тэрбээр У. Хүрэлсүхийг хэлсэндээ хүрэхэд нь өөрийн зүгээс  хийх зүйлээ хийсэн.

Сайд  бол томилогдож л байдаг, бууж л байдаг улс төрийн албан тушаал.   Я.Содбаатарын хувьд  хамгийн бага хугацаанд сайдаар ажилласан хэмээгдэж буй ч зам тээврийн салбарт хүлээлт үүсгээд байсан   УБ Төмөр замын асуудал, Улаанбаатар –Дарханы чиглэлд тавигдах   зургаан эгнээ бүхий замын санхүүжилтыг шийдэж, 2019 оны улстын төсөвт суулгаж чадсан, Женкотой нэр холбогдогддог   МТЗ-ын нарийн бүдүүн царигийн асуудал, овоолсон шорооны учрыг олох санхжүүжилтыг шийдсэн  гэдгээрээ нэр хүнд нь бүтэн үлдэх нь гарцаагүй.  Я.Содбаатарыг яам тэргүүүлэх болсонтой нь холбогдуулан  тэр бүр түргэдэж хөдлөөд байдаггүй  гадны Элчин сайдууд өөрийн биеэр ирж баяр хүргэж байв.   Энэ нь чухамдаа гадныханд Монгол Улсын Ерөнхий сайдын зам тээврийн салбарт хийсэн томилгоо   хүнээ олсон байсан учраас тийн харайлгаж очицгоосон хэрэг.

Харин одоо  ЖДҮ-тэй  нэр холбогдсон асуудлаа   цэгцэлж,  авсан зээлээрээ эх нялхасын эрүүл мэндийг сахин хамгаалахад зориулж, нялхасын клиник барьж ашиглалтад оруулсныгаа зарлан, зээлээ төлж барагдуулсан баримтаа олон түмэнд харуулан нэрээ цэвэрлэж авах л үлдлээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • (64.119.19.48)

    2018-12-05

    Содбаатар 1 жилийн өмнөөс эхлэн Хүрэлсүхийн засгийн газрыг унагах явуулга УИХ-н гишүүдийн дунд хийж явсан муухай хүн дээ. Иймэрхүү муухай юмнууд төрийг самарч бн шдээ.

  • Зочин (202.55.191.194)

    2018-12-05

    За дүү хүү эртнээс л ингэх байсан юм Ерөнхий сайдаа эвгүй байдалд оруулан байж суусан нь таны буруу шүү цаад нөхөд чинь цангасан мал шиг л дайрлаадаа за болж дээ гишүүнээ зөв л хийгээд явдаа

  • Я. Содбаатар браво (77.21.52.91)

    2018-12-05

    Женкотой нэр холбогдогддог МТЗ-ын нарийн бүдүүн царигийн асуудал, овоолсон шорооны учрыг олох санхжүүжилтыг шийдсэн

  • Я. Содбаатар (77.21.52.91)

    2018-12-04

    Элчин сайдууд өөрийн биеэр ирж баяр хүргэж байв. Энэ нь чухамдаа гадныханд Монгол Улсын Ерөнхий сайдын зам тээврийн салбарт хийсэн томилгоо хүнээ олсон байсан учраас тийн харайлгаж очицгоосон хэрэг.

  • Биднийг битгий доромжлоод байгаарай (103.212.117.220)

    2018-12-04

    Энэ хачин нөхөр сайдаасаа огцрох биш бүр УИХ-ын гишүүнээс хусуулах тун ёс зүйгүй эдийн засгийн гэмт хэрэг хийсэн хүн. Юун браво. Ер нь Хүрэлсүх энэ нөхдөө зээлсэн юмаа буцааж төлөөд уучлалт гуй гээд байгаа нь өөрөө жинхэнэ луйварчин гэдгээ л харуулаад байгаа юм даа. Зүгээр буцааж өгөөд уучлалт гуйгаад болоо юу. Үгүй ээ УИХ-ын гишүүнээсээ татгалзах хэрэгтэй. Ард түмний эсрэг гэмт хэрэг хийсэнд тооцно. юун браво. Биднийг битгий доромжлоод байгаарай. Шорон явах ёстой улс шүү та нар

  • ЗОЧИН (202.21.124.20)

    2018-12-04

    За бравосоод байх ч юу байхав. Одоо үлдсэн 5 Сайд яг энэ жишгээр огцрох ёстой. Тэгвэл Засгийн газар БРАВО.

    2018-12-04

    Содбаатар 1 жилийн өмнөөс эхлэн Хүрэлсүхийн засгийн газрыг унагах явуулга УИХ-н гишүүдийн дунд хийж явсан муухай хүн дээ. Иймэрхүү муухай юмнууд төрийг самарч бн шдээ.