Туул гол орчимд хууль бусаар обьект барьсан аж ахуйн нэгжид эрүүгийн хэрэг үүсгэсэн гэв

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр гишүүдийн 56,2 хувийн ирцтэйгээр боллоо.

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, аялал жуулчлалын зориулалт нэрийн дор Хөвсгөл нуур орчимд газар олголт эмх замбраагүй болсон төдийгүй гадаадын иргэд үйл ажиллагаа явуулж буй талаар нутгийн иргэдээс гомдол ихээр ирүүлж байна. Үүнд ямар зохицуулалт хийгдэж буй талаар тодруулав.

 Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр хийсэн тайлбартаа, өнгөрсөн 8 дугаар сард томоохон бүрэлдэхүүнтэй ажлыг хэсэг Хөвсгөл аймагт ажилласан. Өнөөдөр ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэнэ, мөн аялал жуулчлалын стандартыг хэлэлцэж, үүсээд байгаа зөрчил, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх болно гэлээ.

Түүнчлэн, Туул гол орчмын тусгай хамгаалалттай бүсэд зөвшөөрөлгүй газар олгосон, обьект барьсан асуудлаар Өргөдлийн байнгын хороо газар дээр нь ажиллаж, үүрэг, даалгавар өгсөн. Өнөөдөр ямар шатанд явж буй талаар Байнгын хорооны дарга М.Оюунчимэг тодрууллаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хуулийн хэлтсийн дарга Ч.Раднаабазар, хууль бусаар обьект барьсан аж ахуйн нэгжид эрүүгийн хэрэг үүсгэж, шалгагдаж байгаа гэсэн тайлбар хийв. 

УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авсны дараа үг хэлж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Өргөдлийн байнгын хороо газар нутгаа хамгаалах чиглэлээр тууштай ажиллаж буйд талархал илэрхийлэхийн сацуу Туул голын дагуу газрыг бүхэлд нь тусгай хамгаалалттай бүсэд хамруулж, Туул голтой холбоотой хуулийн төслийг нэн яаралтай өргөн барих тухай санал хэлж байв. 

Ийнхүү Улсын Их Хурлын 1998 оны 29 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээллийг сонссоны дараа УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг тусган өргөдөл ирүүлсэн 8 мянга гаруй иргэдийг төлөөлж, Засгийн газарт чиглэл өгөх саналтай буйгаа Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хуралдааны төгсгөлд тэмдэглэлээ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.26.195.147)

    2018-12-05

    БОГД УУЛЫГ СЭТЭЛЖ БАЙШИН БАРЬСАН ОТГОНБАЯР ГЭДЭГ ХҮНИЙГ ЯАХ ВЭ. ЛУС САВДАГ НЬ ХИЛЭГНЭДЭГГҮЙ ЮМ БАЙХДАА.

  • иргэн (202.179.27.1)

    2018-12-05

    Туул голын эрэг, Зайсан болон бусад амуудад хууль бусаар дэд бүтэц барьсан хэргүүд мянга байгаа биз дээ. Тэднийг яах вэ? Буруу шийдвэр гаргаж байсан үе үеийн сайд, Тусгай хамгаалалттай газрын удирдлагын дарга нарыг яах вэ? Буруу шийдвэрүүдийг залруулан, зохих арга хэмжээ авна биз дээ.