"Манайх төрчихсөн хүүхдийн эмнэлэг болохоос төрүүлдэг нь биш" гэж жирэмсэн эмэгтэйг хөөж гаргасан гэнэ

ЭХЭМҮТ-д гарсан хариуцлагагүй асуудлаас эрүүл мэндийг салбарынхан өвчтөнд хэрхэн хандаж байгааг харж болно. Хүний амь насыг авран хамгаална гэж тангараг өргөсөн салбарынхан төрөх дөхсөн эмэгтэйг "Буруу хаалгаар орж ирлээ. Зөв хаалгаар нь төрөх тасаг руу ор" гээд буцаах хооронд тэсгим өвлийн хүйтэнд таксинд төрсөн хэрэг гарсан. Азаар эх, үрийн биеийн байдал сайн байгаа ч, хариуцлагагүй үйлдэл гаргасан ажилчдад хариуцлага тооцно гэдгээ салбарын сайд Д. Сарангэрэл фэйсбүүк орчинд бичиж, нийтэлсэн. Гэхдээ тус эмнэлэгт хүүхдээ үзүүлэхээр ирсэн бүсгүй фэйсбүүк хуудастаа бичиж, нийтлээгүй бол энэ хэрэг хав дарагдах байлаа.  Тэрээр  хүүхдээ эмнэлэгт үзүүлэхээр очихоо энэхүү үйл явдалтай таарсан гэнэ. Тус үйл явдлыг тодруулбал, "Таксинд төрсөн эмэгтэй өвдөж байна" гэж үүдэнд  бүртгэл хөтлөөд сууж  байсан гурван сувилагчид хэлсэн байна. Гэтэл сувилагчид ам уралдан " Манайх төрчихсөн хүүхдийн эмнэлэг болохоос төрүүлдэг нь биш нөгөө талын хаалгаар ороод төрөхдөө үзүүл" гээд 23:00 цагийн үед жирэмсэн бүсгүйг загнаж, хөөгөөд гаргасан гэнэ. Тэгтэл 30 орчим минутын дараа  эмэгтэй элгэндээ хүүхдээ тэврээд уйлаад ороод ирж.  Тэнд байсан бүх хүн цочирдож, ээж аавууд эмнэлгийнхэнд уурлаж, шаардлага тавьсан байна. Гэтэл сувилагч бүсгүй шаардлага тавьсан хүмүүсийн урдаас хэрэлдэж " Ар гэрийнхэн хүн биш дуугай бай" гэж зандарсан байна. Тэгвэл эл асуудлаар ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга Б.Цогтбаатар, ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр нар  тэс хөндлөн мэдээлэл хийлээ.  "Надад өөрийгөө зөвтгөх үндэслэл байхгүй. Би хувь хүний хувьд ёс зүйн хариуцлага хүлээж ажлаа өгнө. Таагүй үйл явдал тохиолдсонд харамсаж байна. Болсон үйл явдлыг та бүхэн мэдэж байгаа. Эмнэлгийн тусламж үйлчилгээнд байнгын дотоод хяналт тавьж байдаг. ЭМЯ болон хяналтын хорооныхон тухайн үед ажиллаж байсан эмч, мэргэжилтнүүдтэй уулзаад сая ирлээ. Тухайн эх бол өөрийнхөө тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүсэхгүй байгаа. 26 настай хоёр дахь жирэмслэлт, анхны төрөлт. Эмэгтэйн төрөх үйл ажиллагаа өдрөөс эхэлсэн юм шиг байгаа юм. ЭХЭМҮТ-д очвол өөрийг нь хүлээж авах байх гэж бодоод такси хөлсөлж очсон байгаа юм.

Манай эмнэлэг төрөх эхчүүд болон хүүхдийг хүлээж авдаг яаралтай хоёр хүлээн авахтай. Тухайн эх таксины жолоочтой хамт хүүхдийн хүлээн авахад орж ирээд төрөхийн хүлээн авах хаана байдгийг асуусан. Ингээд гараад явах замдаа төрөлт явагдаж, эргээд ойрхон байсан хүүхдийн хүлээн авахад орж, яаралтай тусламж авсан. Тухайн хүний эрүүл мэндийн нууц учраас зарим мэдээллийг өгөх боломжгүй байна. Ерөнхийдөө эх, хүүхдийн биеийн байдал тогтвортой байгаа.Тэнд ажиллаж байсан эмч, сувилагч нарын хэлж буйгаар жолооч орж ирж, төрөхийн хүлээн авахыг асуусан байгаа юм. Эмнэлгийн ажилтнуудад өвдсөн эх харагдаагүй байх. Тэрнээс биш өвдсөн эх, ус нь гарсан тохиолдолд буцаах үндэслэл байхгүй. Ер нь бол ЭХЭМҮТ тусламж үйлчилгээнийхээ чанарыг сайжруулахаар ажиллаж байгаа. Гэхдээ бидний ажилд алдаа дутагдал гарлаа. Ард түмнээсээ албан ёсоор уучлал хүсэж байна. Надад өөрийгөө зөвтгөх үндэслэл байхгүй. Би хувь хүний хувьд ёс зүйн хариуцлага хүлээж ажлаа өгнө" гэж Ш. Энхтөр дарга хэлсэн юм. Үүнээс элгээрээ хэвтсэн эрүүл мэндийн салбарын хариуцлагагүй, хүнд сурталтай ажилладаг нь тодорхой харагдаж байгаа юм.

С. Эрхэс 
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • зочин (103.194.176.117)

    2018-12-07

    Юуны чинь Хүмүүнэлэг энэрэнгүй нийгэм гэж бид капиталист нийгэмд амьдарч байгаагаа мэдэх үү удахгүй өвчтөн эмнэлэгт төрхөөр ирвэл мөнгөө төл үгүй бол гар чөлөөт ардчилсан нийгэмд бол байдаг л юм

  • (64.119.20.170)

    2018-12-06

    Юу гэж байгаа юм бэ энэ чинь. Бид чинь хүмүүнлэг энрэнгүй нийгэмд амьдарч байгаа биз дээ. Нийтийн ажилд хүн авахдаа хүнлэг энрэнгүйн шалгуур тавьж байх хэрэгтэй юм байна даа

  • Аааа (59.153.112.252)

    2018-12-05

    Чи тэр эх нялхасын мэдлэггүй эмч нарын нэг үү?

  • Зочин (64.119.22.119)

    2018-12-05

    монголд эмч, багш, хуульчид, улс төрчид гэж хүний араншингүй амьтад цугласан салбарууд байх юмаа. Тэгээд бас цалингаа нэмүүлнэ гэж хуцацгаагаад байдаг

  • 123 (202.179.27.97)

    2018-12-05

    эхний фб сошиалд тавьсан жингэр яасан буруу ойлголтоор түмэнд түгээсэн жингэр вэ,тэр хүүхэд нь ханиадны халуунаар үхэж далдраг,иймэрхүү юм л чамд тохирох гичий байна,хөөж гаргасан юм ердөө ч алга

    2018-12-05

    Юу гэж байгаа юм бэ энэ чинь. Бид чинь хүмүүнлэг энрэнгүй нийгэмд амьдарч байгаа биз дээ. Нийтийн ажилд хүн авахдаа хүнлэг энрэнгүйн шалгуур тавьж байх хэрэгтэй юм байна даа

    Аааа (202.179.27.97)

    2018-12-05

    Чи тэр эх нялхасын мэдлэггүй эмч нарын нэг үү?