Зорилгогүй тэмцэгч

Хар пальтой, шар бүчтэй байхдаа Ж.Батзандан шударга ёсны төлөө тэмцэж, Төрийн ордонг гороолдог байв. Хар костюм өмсч, зангиа зүүн Төрийн ордонд орсон цаг үеэсээ мөн тэрээр тэмцсээр л байна. Гудамжнаас Төрийн ордонд тэгээд бүр хууль тогтоох дээд байгууллагын гишүүний хувиар. Гэвч шударга ёс гэсэн гоё сайхан үг, чанга дуугаар тодордог түүний тэмцлийн гол агуулга, шалтгаан өнөөг хэр нь тодорсонгүй. “Эрдэнэт”-ийн 49 хувь, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн учгийг тайлагдсангүй, буруутныг олж олон нийтэд зарласангүй. Эсрэгээрээ Ж.Батзандан хэмээх шударга улстөрч 2008 оны долдугаар сарын 1-ний дараа элсэн орсон Ардчилсан намаасаа хөөгдчихлөө.

Энэ тухай АН-ын дарга С.Эрдэнэ “Улс оронд үүсээд байгаа эдийн засгийн нөхцөл байдлыг та бүхэн мэдэж байгаа. Хэвлэл мэдээллийнхэн төдийгүй ард иргэдийн анхаарал УИХ-ын чуулган, эрх баригчдын дотоод зодоонд өнгөрсөн 14 хоног анхаарал хандууллаа. Энэ хугацаанд эдийн засаг муудлаа, доллар, махны үнэ хурдацтай өсч байна. Хэт хөөргөсөн ард иргэдийн тархи толгойг угаасан суртал ухуулга маш хүчтэй явагдах боллоо. АН-ын үндсэн дүрмийг бүх гишүүд ягштал хүлээн зөвшөөрч, мөрдөх учиртай. Энэ дүрэм журмын хүрээнд үүргээ биелүүлээгүй зарим этгээдэд хариуцлага тооцохоор болж байна” хэмээн ярив. 

Араас нь Ж.Батзандан гишүүн “Нам харгалзахгүй Монголыг дээрэмдэн тонож байгаа МАНАН-гийн бүлэглэлийг дэмж гэсэн намын даргын тулгалтыг дэмжээгүй учир өнөөдөр намаасаа хөөгдөж байгаа юм байна. Гэхдээ Монголоосоо хөөгдөөгүйдээ их баярлаж байна. Намаасаа хөөгдсөн ч Монголдоо үлдсэндээ баярлаж байна. Монголчуудтайгаа хамт эрхээ хамгаалж үлдэх болсондоо баяртай байгаагаа илэрхийлье. 40 гишүүний боёкот үргэлжилнэ. Тун удахгүй МАНАН-д элссэн, МАНАН-гийн халаасанд орсон С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат тэргүүтэй МАНАН-гийн бүлэглэлийн толгойлогчдыг АН-ын урдирдлагын бүлэглэлээс зайлуулах тэмцэл орон даяар эхэлнэ. МАНАН-гийн халаасанд орсон АН-ын дээрэмчид тонуулчид зүгээр үлдэнэ гэж битгий андуураарай” хэмээн матрын нулимс унагаав.

Ээлж дараалан хийсэн дээрх хоёр хурлаас олон нийтийн уур амьсгал ч маш тодорхой гарсныг энд тодотгох хэрэгтэй. Хэвлэлийн хурал хийж, хэн нэгнийг шүүмжлэхээ урьтал болгосон, түүгээрээ оноо цуглуулж сурсан Ж.Батзанданг өнөөдөр дэмжигч, үзэгчгүй болжээ. Харин ч АН-аас хөөснийг нь алга ташин хүлээж авах нь жингийн туухайнд жин дарж эхлэв. Өнөөх алдарт шударга ёсны төлөөх тэмцэл нь ч хий хоосон, уриа лоозон байсныг олон нийт ойлгож байна. Үнэндээ Ж.Батзандангийн шударга ёсны төлөөх тэмцэл эцсийн зорилгодоо хүрсэнгүй. Харин ч намаас нь хөөх шалтаг, шалтгаан болчихлоо.  

С.Марал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (5)

  • (64.119.22.251)

    2018-12-06

    Гоё юм ярьсан хүнд итгэдэг тэнэг монголчууд. Наад улсын чинь цаад санаа нь бидний төлөө биш өчүүхэн амиа хоохойлсон асуудал л байдаг. Шудрага ёс ярьсан улс л дандаа шудрага ёсыг дэвсэлдэг дэлхийн түүх их шүү

  • Undur Nastan (66.181.190.79)

    2018-12-06

    Uneng yrisan huniig ingej mushgina gej bosongui huuhee , / MARAL AA/ Saihan saluu nasaa iim muuhai yumand buu zoriul OHIN mini .

  • зочин (202.21.101.246)

    2018-12-06

    энэ марал гэдэг сэтгүүлчид эрдэнэ мөнгө өгцөн нь ойлгомжтой байна штээ

  • (103.111.68.3)

    2018-12-06

    Маралаа сэтгүүлч мөнгөний сэтгүүлч бнаа. Зандан ард түмэнтэйгээ үлдсэнд АН бачуураад төлбөртэй юм нийтлүүлжээ Эрдэнэ

  • Сайн улстөрч (203.91.117.8)

    2018-12-06

    юу гэж ингэж хүнийг муулдаг байнаа харин ч зорилготой, мэдрэмжтэй улстөрч шүү бүү атаархаж хорс