Б.Гүнбилэг: Хуульд заасны дагуу асуудалд хандах хэрэгтэй

Улсын Их Хурлын даргын Улс төрийн бодлогын зөвлөх Б.Гүнбилэг Монгол Улсын Их Хурлын даргыг огцруулах талаар хуульд хэрхэн заасан байдаг талаар тайлбар, мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Монгол Улсын Үндсэн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт УИХ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх бөгөөд хуульд заасан үндэслэлээр хугацаанаас өмнө огцруулж, чөлөөлж болно гэж заасан байдаг.

Мөн Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт:

1. Нас барсан,

2. Өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн авсан,

3. Хүндээр өвчилсөний улмаас цаашид үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан,

4. Үндсэн Хуулийн Цэц УИХ-ын даргыг огцруулах үндэслэлтэй гэснийг УИХ хүлээн авсан,

5. Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдэх тогтоолоор батлагдсан бол УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь хуулийн хүрээнд огцруулж, чөлөөлж болно гэж заасан байдаг байна.

Энэхүү таван үндэслэлээс бусад зүйлээр УИХ-ын даргыг огцруулах асуудлыг ярих нь Монгол Улсын Үндсэн Хууль болон бусад хуулийг зөрчиж байгаа” хэмээн тайлбарлалаа.  Мөн Улсын Их Хурлын тухай хуулийн 7.1.23-т  “Гишүүний ёс зүйг УИХ-ын гишүүн чанд баримтална” гэж заасан байдаг. Тиймээс Улсын Их Хурал хэвийн үйл ажиллагаа явуулахад гишүүд дэгээ сахиж, хуульд заасан үндэслэлээр асуудалд хандах хэрэгтэй байгааг хуулийн зөвлөх мэдэгдлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • иргэн (202.9.43.221)

    2018-12-06

    Хуульд заасаны дагуу бх ёстой.Уг нь хуулиа судалаад боломжгүй гэдгийг эрт ойлгох бсан юм.Гэтэл дайраад улайраад цагаандаа гарч бгаа нь ёс зүйгүйн илрэл.Олон түмнээ хүндэтгэхгүй бгаа нь харамсалтай.Бүгд олон түмнээсээ итгэлийг нь авч сонгогдчихоод нэг хүн рүү дайраад.Шударга болрх гэсэн жүжиглэл юм.Муухай ичээч.