АНУ-аас МАН-ын дарга У.Хүрэлсүхэд хандаж захидал ирүүллээ

МАН-ын дарга У.Хүрэлсүх танаа

Сайн байна уу танд энэ өдрийн мэнд хүргье.

Намайг Мижидийн Ариунбат гэдэг, АНУ-ын Виржиниа мужийн Тайсонс хотод гэр бүлийн хамт амьдарч байна. 2008 оноос хувийн компаниа байгуулан амжилттай ажиллаж байлаа.

2011 oноос Tysons College-той хамтран ажиллаж, Dr.Mehdi Banai захирлын ачаар олон Монголчууд АНУ-д ирж үзэх, суралцах боломжтой болсон. Dr.Mehdi Banai захирал Монголын нилээд хэдэн байгууллагаас талархлын баярын бичгээр шагнагдаж байсан.

Л. Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын болчимгүй, хүн хуурч мэхэлсэн улс үндэстнээ боддоггүй хувиа хичээсэн үйлдлээс болж Монгол талаас МАН, НАМЗХ, Америк талаас 20 гаруй жилийн түүхтэй Tysons College, АНУ-д амьдарч байгаа Монголчуудын нэр хүнд эрх ашиг ихээр хөндөгдөж байгаад их эмзэглэж байна.

Л. Оюун-Эрдэнэ, Д. Амарбаясгалан хоёртой үүссэн асуудал товчхоноор:

1. 2011 - oны 10-р сараас Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан хоёр сонгуулийн өмнөх бэлтгэл хийхээр АНУ-д ирсэн, Washington DC-д манай компаниар үйлчлүүлсэн.

2. 2012 oны 9-р сард Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан хоёр АНУ-д МАН-ын гишүүдэд зориулсан сургалт зохион байгуулах хүсэлт тавьсны дагуу МАН-ын дарга Өлзийсайханы Энхтүвшингийн нэр дээр 2012 оны 10-р сарын 15-нд Tysons Collegе-ийн захирал Dr.Mehdi Banai-гаас “Leadership Management “ – Сeминар сургалт зохион байгуулах тухай албан тоот илгээсэн. 30 гаруй хүний виз гарч АНУ-аар аяласан боловч төлбөр тооцоо хийгээгүй.

Attachment: A2

3. 2012 oны 11-р сарын 25-наас Las Vegas, Miami хотуудын сургалт-аялалын хөтөлбөрүүдийг хүсэлтийн дагуу хийж явуулсан.

Attachment: A3

4. 2012 оны 11-р сарын 30-нд Амарбаясгалан утасдаж: өөртөө, эхнэртээ болон намын нөхдүүддээ АНУ-ын 10 жилийн виз авлаа, маш их баярлалаа, 3 хоногийн дараа 12-р сарын 3-нд очно хөтөлбөрийн дагуу явна, очоод бэлэн мөнгөөр төлбөрөө төлнө гэж хэлсэн.

5. 2012 oны 11-р сарын 11-нд MAН-aaс шилжүүлсэн $8200-ийг Tysons Collegе-ийн Leadership Management семинар-сургалтын бэлтгэл ажил, НАМЗХ-ын гишүүдийн Georgetown University-Center for Language Education and Developmentийн англи хэлний курсийн бүртгэлийн хураамжийг төлсөн. Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ, Дашзэвэгийн Амарбаясгалан нар Georgetown University-ийн англи хэлний курст бүртгүүлэх бичиг баримтаа бүрдүүлэн, бүртгэлийн төлбөр, элсэлтийн бичиг баримтыг манай компаниар дамжуулан хүргүүлсэн. Оюун-Эрдэнэ англи хэлний курст суралцах бүртгэл - admission тэнцсэн, Амарбаясгалан курсийн бүртгэлд тэнцээгүй.

6. 2013 oны 4-р сарын 22-нд Tysons Collegе-ийн захиралд Улаанбаатар дахь АНУ-ын Элчин Сайдын Яамнаас урилгын батлагаа асуусан e-mail ирсэн. Уг e-mail дээр захирал Dr.Mehdi Banai-н гарын үсэгтэй, он сар өдөргүй, Tysons Collegе-ийн Leadership Management семинарт оролцох 30 орчим хүний материал, өргөдөл ирлээ, энэ семинар хэзээ болохыг тодруулна уу, гэсэн байсан, захирал ийм урилга явуулаагүй, түүний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байна гэсэн хариу өгсөн. Tysons College-ийн нэрийг ашиглан Dr. Мehdi Banai захирлын гарын үсгийг хуурамчаар үйлдэж, Улаанбаатар хот дахь АНУ-ын ЭСЯ-наас виз хүсч залилахыг завдсан.

7. 2013 oны 1-р сараас хойш Оюун-Эрдэнэ надруу утсаар ярьж заналхийлдэг болсон. Оюун-Эрдэнэ: энд байгаа гэр бүл, амьдралыг чинь сүйтгэнэ, Монголд байгаа танай гэрийнхнийг насаар нь зовооно, устгана гэж заналхийлдэг байсан. Энэ үеэр манай ээж хорт хавдраар талийгаач болсон.

8. 2013 оны 5-р сард АНУ дахь Монгол Улсын ЭСЯ-ны консулын туслах Эрдэнэбаяр надруу утасдан Л. Оюун-Эрдэнэ, Д. Амарбаясгалан хоёрын мөнгийг буцааж төл гэж шаардсан. Үүнээс хойш Л. ОюунЭрдэнэ өдөр бүр утасдан заналхийлдэг болсон. Би гэр бүл болон өөрийгөө хамгааллуулах мөн Л. Оюун-Эрдэнэ, Д. Амарбаясгалан хоёрын хууль бус үйлдлийг зогсоох хүсэлтийг Washington DC хотын шүүхэд 2013 oны 7-р сарын 1 –нд гаргасан.

Attachment: A4

SUPERIOR COURT OF THE DISTRICT OF COLUMBIA

CIVIL DIVISION

ARIUNBAT MIID

Vs. OYUN-ERDENE LUVSANNAMSRAI

AMARBAYSGALAN DASHZEVEG C.A. No. 2013

CA 004473B

Энэ асуудлын дагуу United States Department Of State Bureau Of Diplomatic Security – гаас намайг дуудаж уулзаж асуудлыг шалгасан. Тэд ямар нэгэн байдлаар оролцох сонирхолтой.

Attachment: A5

Л. Oюун-Эрдэнэ,Д. Амарбаясгалан хоёртой уулзаж тохиролцоонд хүрэх саналыг би олон удаа тавьсан боловч тэд B.Mariam Chou хэмээх хятад өмгөөлөгч хөлсөлөн, чамайг удахгүй шоронд хийнэ гэж заналхийлж утасддаг болсон.

Одоогоор Л.Оюун-Эрдэнэ Д. Амарбаясгалан хоёрын хятад өмгөөлөгч манай компанийг хаалгаж, дампууруулж чадсан. Би энүүгээр энэ асуудлыг дуусгаж тохиролцоё гэхэд Оюун-Эрдэнэ: би мэдэхгүй миний өмгөөлөгч мэднэ гээд, 2014 оны 11- р сард Tysons College-ийг шүүхэд татан $1 000 000 / 1 сая доллар нэхэмжилсэн байна.

Attachment: A6, A7 Л. Oюун-Эрдэнэ, Д. Амарбаясгалан хоёр шүүх хуралд биечлэн ирдэггүй, харин тэдний хятад өмгөөлөгч нь Монголчуудыг янз бүрээр хэлж, шүүх хурал дээр доромжилдог болсон. Энэ асуудлыг цааш нь олон хүнд хортой зүйл болгохгүй зогсоох талаас нь та зөвлөгөө өгнө үү.

Хүндэтгэсэн

Мижидийн Ариунбат

Утас 77081313

E-mail: aritysons@yahoo.com

Үргэлжлэл бий.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (23)

  • ZOCHIN (202.179.31.99)

    2018-12-10

    оюун-эрдэнэ амарбаясгалан 2 муу гөлөг 20 оны сүнгуулиар байхгүй болгоноо

  • gotov (64.119.18.128)

    2018-12-09

    ene yu ve? harin mani oyuka chini jinheneesee hytadtai holbootoi yum bish uu!

  • (139.5.216.183)

    2018-12-09

    ГАДААДАД ХАРААР АМЬДАРДАГ ЭД Ч МӨНГӨ МУУТАЙ, ХЭДЭН ЮМ ӨГЧВӨЛ ЮУ Ч ЯРЬЖ ЧАДНА. ЭХ ОРОНДОО ИРЭЭД Л АМЬДРААЧ ДЭЭ

  • Бат (202.9.43.210)

    2018-12-09

    Нэн яаралтай Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо

  • Сувдмаа (202.9.43.110)

    2018-12-08

    Оюун-эрдэнийн байгаа царай, байдал нь ийм луйварчин байсан гэдэгт гайхаад байх юм огт алга. Цагаа болоход Богд эзнээ барьж өгдөг босгоны боол, Ханилж яваа нөхрөө хутгалаад зугтдаг Түгжилтэй адилхан адгийн амьтан ажээ.

  • Иргэн (66.181.176.52)

    2018-12-08

    МИЕЭ МӨНГӨ ТӨЛӨӨД АНУ- ААС ОЮУН- ЭРДЭНИЙГ АЛТАНХУЯГИЙН ЯРЬДАГ ШУДАРГА БУСЫН ХОНГИЛООР ОРУУЛЖ ДАРАМТАЛЖ АЙЛГАХ СҮРДҮҮЛЭХ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛЖ БАЙНА.ГАДААДАД БООЛЫН ХӨДӨЛМӨР ЭРХЭЛДЭГ ЯДАРСАН АРД ТҮМЭН ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨ ДУУ ХООЛОЙГОО НЭГТГЭДЭГ БАЙТАЛ ЭНЭ НӨХӨР МИЕЭ- ИЙН БУУНЫ НОХОЙ БОЛЧИХЖЭЭ. МОНГОЛДОО БҮҮ ИР.УРВАГЧ!!

  • surenjav (202.9.43.92)

    2018-12-08

    ТЭР НӨХӨД ҮНЭТ ЗҮЙЛ ЗАРЧИМ БАЙХГҮЙ ,,??? МӨН ЧАНАРТАА ХУУЧИН ДЭГЛЭМЭЭ САНАН ДУРСАЖ АРЬС ӨНГӨӨР ЯЛГАВАРЛАХ НӨХДҮҮДИЙН УДИРДАГЧИД ,,,ТЭД ,МОНГОЛЫН НИЙГМЭЭ ХОЁР ХУВААЖ ХӨРӨНГӨЛӨГ ЯДУУГААР ЦОЛЛОЖ АРДЫН ХҮҮХЭД ГЭЖ ӨӨРСДИЙГӨӨ ТУНХАГЛАСАН БОЛОХООР ТЭД ДҮР ЭСГЭСЭН АРДЧИЛАГЧИД ЮМ,,,ТИЙМ БОЛОХООР ТА БҮХНИЙГ ШОРОНД ХИЙНЭ ГЭЖ ДАРАМТАЛСАН ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ ХҮРЧ ЧАДНА ??? МАРТАЖ,,, БОЛДОГ,, БОЛДОЛГҮЙ,, ЗҮЙЛ БАЙДГИЙГ БИД БҮХЭН САНАЖ ЯВАХ УЧИРТАЙ ДАА ,,???

  • Ми еэ данжаад (103.212.116.158)

    2018-12-07

    МиЭнхболдын ээлжит гүтгэлэг Оюун-Эрдэнэ рүү чиглэжээ. Явахгүй юм хийх юмаа

  • Зочин (103.212.116.158)

    2018-12-07

    ЭНКОЛДЫН ЭСРЭГ ДУГАРСАН ХЭН Ч БАЙСАН ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИН, АЛУУРЧИН, ЭВЛҮҮЛЭГЧ БОЛДОГ ЖАМТАЙ

  • Зочин (103.212.116.158)

    2018-12-07

    Миеэгийн бас ээлжит гүтгэлэг эхэлжээ.

  • Oogii (66.181.160.54)

    2018-12-07

    Oyunerdene ch bs yg tsewer hun gehed hetsvv dee

  • гомбо (202.70.47.158)

    2018-12-07

    Ренчиногийн хойт дүрийн үнэн төрх гарч эхэллээ. Одоо чи Монголын ард түмний өөдөөс эгц хараад хуцаач

  • (59.153.114.164)

    2018-12-07

    энэ нөхөр их л бүдүүлэг харагдаад бгаа юм даа иймэрхүү онгиргон сагсуу нөхдүүдэд төрийн эрх өгвөл ард бид жинхэнэ гөлөг болох байх батзандан оюунэрдэнэ 2 -ийг эрүүл саруул ухаантай хүн гэхэд эргэлзэж бна Энхамгалан гишүүний саналын дагуу халдашгүй дархан эрхээсээ татгалзаад бүгд шалгуул УИХ-ын гишүүд жинхэнэ хэн хэн шалгагдаад цэвэр ариун нэр хүндтэй бид ингэж л харъя өөр сонголт бидэнд алга

  • unshigch (66.181.160.72)

    2018-12-07

    enhboldiin taliin hvmvvs iimerhvv bogs uhah zvilde vneheer mundag shv ta nar udahgvi bogsoo uhuulj bvh zvil chin il bolnoo gagui

  • (66.181.160.38)

    2018-12-07

    Цэвэр шантаажны, захиалгын, харлуулах гэсэн мэдээлэл байна.

  • Зочин (112.72.15.78)

    2018-12-07

    Энэ 2 нөхөр нэг л бишээ Эрүүл, ёс зүйтэй хүн биш Бас нөгөө М.Энхболдыг хийлгэлээ гэх байлгүй. Өөрсдөө бохир уснаасаа цэвэр гарах гэж үхэн үхэтлээ тэмцэх байхаа. Энэ бол харин М.Энхболд даргын хүнээ таньдаггүй том алдаа энэ л байна даа.

  • (64.119.26.188)

    2018-12-07

    Ёстой есөн шид бүрдсэн луйварчин байна даа энэ Оюун-Эрдэнэ гэгч чинь. Өнөө МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Амарбаясгалан ч мөн ижил. Ийм л улсууд л улс төрд орсон болохоор НАМ гэдэг олон нийтийн байгууллага Төрийн дээр гарч сандайлж байгааг бид өнөөдөр харж байна. Шудрага царайлж, ард түмэн гэж ярьдаг энэ луйварчин аалзнуудаас сэрэмжилж явах хэрэгтэй болжээ ард түмэн минь

  • cochin (103.9.90.53)

    2018-12-07

    энэ залуу манан биш Харин баримттай нэртэй устай зүйл ярьсан байна

  • u (112.72.8.98)

    2018-12-07

    Mi Vogt iimerxvv zviliig xadgslj b.glad xereg Bolton bed no gzrgzdsg gesen zig vnen b.a new bol 12 onii vein Kimi b.a option Durga b.xdaa zerchil gzrgzsan ajiltnii meterisliig dzrj b.gaad songuulii n emne sanuulaad songuuldaa ter xvniig ashgildag gesen

  • (150.129.143.166)

    2018-12-07

    Америкаас шантаажилдаг уламжлал тогтжээ. Шудрага ёсны төлөө Оюун-Эрдэнэтэй бид хамт шүү.

  • ТУНГААЖ БОД (103.111.68.3)

    2018-12-07

    м.энхболдын хорон явуулга шүү дээ. худал хүний нэр барьж бичиж байна. М.энхболд гар хөлний хүмүүсээрээ иймэрхүү юм хийлгэхтэйгээ хүн шүү дээ

  • зочин (66.181.180.239)

    2018-12-07

    Тэгнээ тэр. Тэд ийм л хүмүүс байгаа. Хятадтай нийлж нутаг нэгтнээ шантажилж, бизнесийг нь хаалгаж, амьдралыг нь сүйтгэж байгааг харж байна уу.

  • (103.57.94.127)

    2018-12-07

    shudarga tsarailsan luivarchid