Өндөгний хальсны ач тус

Тахианы өндөгний хальсны 94 хувьд нь карбонат кальци агуулагддаг байна. Энэ нь бие махбодод шаардлагатай бүх микро элементийг агуулдаг. Үүнд зэс, фтор, төмөр, марганец, молибден, фосфор, хүхэр, цайр, кремин зэрэг 27 элемент багтдаг аж. Эдгээрээс кремин ба молибден нь хүний биед маш чухал ач холбогдолтой ч харамсалтай нь бидний өдөр тутмын хүнсэнд энэ хоёр бодис ховор, бараг байдаггүйтэй адил. Иймд өндөгний хальсыг жижиглэж нунтаглаад хоол хүнсэндээ хэрэглэхэд ямар нэгэн сөрөг нөлөөгүй бөгөөд өдөрт цайны халбагаар хоёр удаа идэж байвал танд ашигтай.

Мөн өндөгний хальсны бүтэц нь хүний шүдний бүтэцтэй төстэй бөгөөд хүний чөмөг төлжихөд ч чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймд өндөгний хальсыг хамгийн сайн тэжээл, эм гэж нэрлэх болсон байна.

Өндөгний хальсыг нунтаглахын өмнө өндгийг бүлээн усаар сайтар угааж зайлаад буцалгасан усанд таван минут орчим байлган ууранд нүдэн нунтаглана. Нунтагласан хальсаа өглөөний хоолны үеэр хүнсэндээ нэг чимэхийг нэмэрлэн хэрэглэдэг.

 Эмийн журмаар хэрэглэх:

-Шүд хорхойтох, нурууны өвчин, буйлнаас цус гарах, стресс, харшлын үед өндөгний хальс нунтаглаж хэрэглэдэг байна. Мөн астматай хүмүүс хэрэглэх нь зүйтэй. Ардын эмчилгээнд арван хоёр нугалаа гэдэсний шархыг эдгээхэд ч ашигладаг байна. Мөн суулгалт, ходоодны шарх, түлэнхийд тустайгаас гадна бөөр давсагны чулуу хайлуулах зорилгоор уудаг байна.

Үс, хумс бэхжүүлэх:

-Эрүүл үс, хумстай болоход кальци шаардлагатайг хүн болгон мэднэ. Харин кальцийн гол эх үүсвэр нь энгийн өндөгний хальс юм. Нунтагласан өндөгний хальсыг долоо хоногт 1/3 цайны халбагаар, хоёр капсул загасны тостой ууж байгаарай.

Цагаан хэрэглэл цайруулах:

-Цагаан өндөгний хальс нь цайруулах үйлчилгээтэй. Үйрүүлсэн хальсаа жижиг даавуунд зангидаад угаалгын машинд цагаан хэрэглэлтэй хамт хийхэд болно.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)