“Бид уучлахгүй” цахим жагсаал амжилттай үргэлжилж байна

“Бид уучлахгүй” цахим жагсаал өнөөдр 30 дахь өдрөө үргэжилж байгаа юм байна. Тэдний  хийсэн бичлэгүүдийг давхардсан тоогоор нийт 2.176.515 удаа үзжээ.

Энэ хугацаанд “Бид уучлахгүй” цахим жагсаалынхны өрнүүлсэн ажлаас дурдвал,

2018 оны арваннэгдүгээр сарын 12-нд ЖДҮ-г яагаад эсэргүүцэх ёстойг тайлбарласан, мэдээлэл өгчээ. Мөн тухайн өдөр “Бид Уучлахгүй” цахим жагсаал зохион байгуулалтад орж, баг шинэчлэгдсэн байна.

Арваннэгдүгээр сарын 14-нд Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргаж өгчээ. Мөн тухайн өдөр УИХ-ын ёс зүйн дэд хороонд хүсэлт өгсөн байна.

Арваннэгдүгээр сарын 16-нд ЖДҮ-ээс зээл авсан УИХ-ын гишүүн Б.Ундармааг хариуцлага хүлээхийг шаардсан мэдээлэл хийсэн нь олон нийтэд ихэхээн хүрч байв. Харин тус сарын 19-ний өдөр АТГ-т өргөдөл өгч байсан юм.

Арвэннэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн ЖДҮ авсан УИХ-ын гишүүдийг эсэргүүцсэн стикерүүд албан байгууллагуудын үүдэнд нааж эхэлсэн бөгөөд одоог хүртэл наасаар байгаа юм байна.

Уг стикерийг тус сарын 22-оос эхлэн ЖДҮ-ээс зээл авсан УИХ-ын гишүүдийн өрөөний хаалган дээр наажээ. Мөн ЖДҮХС-тай нэр холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудын мэдээллийг иргэдэд хүргэсээр байгаа юм.

Түүнчлэн тэд арваннэгдүгээр сарын 29-нд “Fuck up” буюу “Жинхэнэ ЖДҮ-чдийн” ЖДҮ авах гээд бүтээгүй түүх эвэнт зохион байгуулсан юм. Энэхүү хийсэн ажлуудын үр дүнд “Бид уучлахгүй” жагсаалд Герман, Хонг Конг, АНУ, Швед, Япон, Солонгос, Турк зэрэг орнуудад ажиллаж, амьдарч буй гадаад дахь Монголчууд нэгдэн элчин сайдын яамандаа эсэргүүцлийн бичиг өгөх, бичлэг хийж эсэргүүцлээ илэрхийлэх зэргээр нэгджээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • (94.30.168.62)

    2018-12-09

    zev ee .demjij baina

  • M.Enkh60ld (160.13.93.1)

    2018-12-09

    60 terbumiig uuchlahgui

  • M.Enkh60ld (160.13.93.1)

    2018-12-09

    60 terbumiig uuchlahgui

  • Zochin (66.181.178.173)

    2018-12-09

    Mash zob demjij bna shuu zeel absan khumuus ogtsrokh estoi

  • ungraa (43.242.243.138)

    2018-12-09

    Tiim.uuchlahgui, ene zohion baiguulaltand negdehiig husch bna, bas demjij bna.

  • (66.181.180.239)

    2018-12-08

    Дэмжиж байна, дэмжиж байна. Уучилж болохгүй.