Жирэмсэн эмэгтэйчүүдэд аль ч эмнэлэг харьяалал харгалзахгүй үйлчлэхийг даалгалаа

ЭХЭМҮТ-д амаржих байсан эмэгтэй төрөх эмнэлгээ хайж явсаар эмнэлгийн гадна амаржсан тухай мэдээлэл өмнөх долоо хоногт тархсан. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭХЭМҮТ, аймгуудын нэгдсэн эмнэлэгийн захирал, дарга нарт албан даалгавар өгчээ.

Уг албан бичигт аль ч эрүүл мэндийн байгууллагууд жирэмсэн эмэгтэйд хүндрэл учруулахгүй, оршин суугаа байршилд ойрхон, харъяалал харгалзахгүйгээр тусламжийг үзүүлэхээр зохион байгуулалтын арга хэмжээг авахыг тусгажээ. Мөн эрүүл мэндийн байгууллагуудын гадна ба дотор хаягжилтыг өдөр ба шөнийн аль ч цагт иргэдэд ойлгомжтой болгохыг чиглэл болгосон байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (66.181.185.188)

    2018-12-11

    TuslMj uzuulbe gesen bolohoos uchirgui ochood tor gej heleegui bgaaz dee.Emch hun ym bol bur l iluu enerengui bmaar ym chi odoo. Yaaj ihgj alivaa hundreliig ooroosoo holduulj baidiin bee

  • Монгол (119.40.103.142)

    2018-12-11

    Энэ утгагүй албан даалгавар Би эмч хүн үйлчлүүлэгч өөрөө хариуцлагатай байх хэрэгтэй. Одоо харьяалал харгалзахгүй гээд дурын эмнэлэг, амаржих газар ирээд ачаалал хүндэрнэ.