Түргэн тусламж үзүүлэхээр очсон эмчийг өвчтөний нөхөр гэмтээжээ

Өнгөрсөн шөнө яаралтай дуудлага хүлээн авч, өвчтөнийг эмнэлэг хүргэхээр явсан түргэний машиныг өвчтөний нөхөр мөргөж, дотор сууж явсан эмч нь гэмтэл авсан байна. Тус хэргийг тодруулбал,  шөнө 01 цаг 10 минутад Хан-Уул дүүргийн иргэн 35 настай эмэгтэй хэвлийгээр хүчтэй өвдөөд гэсэн дуудлага өгсөн байна. Дуудлага өгсөн эмэгтэйн нөхөр нь согтуудаа танхайрч, эхнэрээ явуулахгүй гэж тусламж үзүүлж байсан эмчид хүндрэл учруулсан байна. 

Тухайн өвчтөнийг зайлшгүй эмнэлэг хүргэх шаардлагатай байсан учир түргэний эмч өвчтөнийг эмнэлэг хүргэх замд нөхөр нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон түргэн тусламжийн автомашины араас мөргөсний улмаас түргэний эмч гэмтэл авч, автомашинд их хэмжээний эвдрэл учирсан байна. Мөн түргэний эмчийн гар нь гэмтэж, гипсдүүлсэн бөгөөд тархи нь доргиж, эмнэлгийн тусламж авч байгаа гэнэ. 

Б.Зулсар 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • dsn (64.119.18.128)

    2018-12-11

    yos zui gedeg manaid ugui bolj bgaa yum bn

  • (85.170.131.47)

    2018-12-11

    rovertei ax xend ch diildehgui

  • (85.170.131.47)

    2018-12-11

    rovertei ax xend ch diildehgui