Д.Цогтбаатар: Хүн зодсон нь тогтоогдвол Элчин сайдыг татна

Энэтхэг улсад суугаа Элчин сайд Г.Ганболд ЭСЯ-ныхаа үүдэнд Монгол эмэгтэйг зодсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тараад байна. Уг мэдээллийг зодуулсан гэх эмэгтэйн нөхөр бичлэг хийж, олон нийтийн сүлжээнд тавьжээ. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Ерөнхий сайдыг дагалдан өнөөдөр Япон руу айлчлахаар явсан бөгөөд твиттер хуудсаараа дамжуулан энэ асуудлын талаар тайлбар оруулсан байна.

Тэрбээр "Элчин сайдаас тайлбар аваад байна. Холбогдох байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг даруй байгуулж, асуудлыг нь шалгана. Үнэн гэдэг нь тогтоогдвол Элчин сайдыг татаад зогсохгүй, хүний эрхэнд халдсан хэргээр цагдаагийн байгууллага ч шалгах шаардлага гарна" гэжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (124.158.95.138)

    2018-12-13

    Зөв ш дээ. Тогтоогдвол эргүүлэн татах хэрэгтэй аргаа барсандаа л элчин сайдруугаа хандана ш дээ. Юун төлөө хэний төлөө яах гэж тэнд элчингээр сууж байгаа билээ.