“Huawei” компанийн санхүүгийн захирлыг суллажээ

Канадын Ванкувер хотноо саатуулагдаад байсан  Хятадын холбоо харилцааны “Huawei” компанийн санхүү эрхэлсэн захирлыг  барьцаагаар  суллаж  АНУ руу шилжүүлэн  өгөхөөр  болсон байна.  Мэн Ваньчжоуг  10 сая  канад доллар  буюу  долоон сая ам.долларын барьцаагаар  суллах  юм байна. Гэхдээ  үүнээс долоон сая  канад  долларыг нь бэлнээр төлөхийг үүрэг болгожээ.  Мөн  Ваньчжоуд  таван  батлан даагчтай байх шаардлага тавьсан байна.

Өдгөө  46 настай  Мэн Ваньчжоу  нь “Huawei” компанийг үүсгэн байгуулагчийн охин  бөгөөд  санхүү эрхэлсэн захирлын  албанаас гадна  удирдах зөвлөлийн даргын орлогчоор ажилладаг юм. Түүнийг  өнгөрсөн арванхоёрдугаар сарын 1-ний  өдөр  Ванкувер хотын нисэх онгоцны  буудалд  баривчилж саатуулсан юм.  Вашингтон  түүнийг Ираний эсрэг авсан хориг арга хэмжээг  зөрчсөн хэмээн буруутгаж байгаа юм. Харин БНХАУ-ын талаас Мэн Ваньжоуг баривчлан саатуулсан  нь анхнаасаа алдаа байсан гэж үзэж байгаа юм.  Түүнчлэн БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Лу Кан  “Канад энэ алдаагаа даруй засч залруулна гэж Бээжин найдаж байна” гэж мэдэгдээд байгаа юм. Тэрбээр "Канад болон Америкийн Засгийн газарт бид байр сууриа тодорхой илэрхийлсэн. Тэд алдаагаа засч залруулан, Мэн Ваньжоуг суллана гэдэгт найдаж байна” гэжээ.

Эх сурвалж: http://www.globaltimes.cn/content/1131474.shtml 

С.Ичко

www.unen.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)