Нийслэлийн Байгаль орчны газар 30 нас хүрлээ

Нийслэлийн Байгаль орчны газар үүсэн байгуулагдсаны түүхт 30 жилийн ойн баярын арга хэмжээ өнөөдөр боллоо. Түүхт ойн хүрээнд нийслэлээс 2018 оныг иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил болгон зарласантай холбогдуулан “Байгаль хамгаалалд иргэдийн оролцоо” чуулга уулзалтыг зохион байгууллаа.

Чуулга уулзалтад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба, БОАЖЯ-ны газар, хэлсийн дарга нар, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болоод төрийн бус байгууллагын төлөөллүүд, нийслэлийн Байгаль орчны газрын үе үеийн удирдлага, ажилчин, албан хаагчид оролцов.

Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга “Анх 1988 онд байгаль орчны газар гэж байгуулагдсанаар манай байгуууллагын үүсэл тавигдсан. Энэ хугацаанд манай байгууллагын үйл ажиллагаа жил ирэх тусам өргөжин тэлж, нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар, Богдхан уулын хамгаалалтын захиргаа гэх мэтчилэн газруудыг бие даалган гаргасан байна. 30 жилийнхээ ойн баярын хүрээнд үе үеийн байгаль орчны газрын дарга удирдлагууд ахмад, дунд, залуу үеийн чуулга уулзалтын зохион байгуулж байна. Чуулга уулзалтаар байгаль орчинд тулгамдаад буй асуудлууд, цаашид хэрэгжүүлэх үйл ажилллагааны чиглэлийг хэлэлцэнэ” хэмээлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Өнөөдрийн үйл ажиллагаа нь зөвхөн баяр тэмдэглэх биш. Цаашид ирээдүй хойч үедээ байгаль дэлхийгээ хэрхэн хамгаалах, байгаа хэвээр нь хэрхэн үлдээх вэ гэдгийг хэлэлцэхэд чиглэж байна. Нийслэлийн Байгаль орчны газраас байгаль орчныг хамгаалахад иргэдийн оролцоог хангахыг зорин ажиллаж байна” гэв.

Түүхт 30 жилийн ойг тохиолдуулан Алтан гадас одонгоор НБОГ-ын Захиргааны хэлтсийн дарга Д.Баярмааг, БОАЖЯ-ны тэргүүний ажилтан цол тэмдэгээр, Г.Болормаа, Ц.Цогтбаатар, Д.Жамбажамц, Б.Цэцэг-Өлзий, Н.Адьяасүрэн нарыг, БОАЖЯ-ны “Жуух бичиг”-ээр Н.Эрдэнэбилэг, М.Чинсанаа, Ж.Батзолбоо нарыг, ОУ-ын “Эко ворлд” шагналаар НБОГ-ын дарга Э.Баттулгыг, Төрийн албаны тэргүүний ажилтнаар П.Мягмарсүрэнг, нийслэлийн “Тэргүүний ажилтан”-аар С.Санжмятав, О.Тэмүүжин нарыг, Улаанбаатар хотын хүндэт тэмдгээр Ю.Дэлгэрмааг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн “Жуух бичиг”-ээр Д.Нацагдорж, М.Саруул, Д.Батсайхан, Д.Авьяасэд нарыг, НИТХ-ын “Хүндэт өргөмжлөл”-өөр Э.Жаргалсайхан, Б.Цэцэг-Өлзий, Б.Ганширэм нарыг, НИТХ-ын “Хүндэт үнэмлэх”-ээр Г.Доржсүрэн, Д.Төмөрбаатар, Н.Дорж, М.Мөнхнайрамдал нарыг, МЗХ-ны “Тэргүүний залуу” цол тэмдэгээр Ц.Цолмонбаатарыг, ЧД-ийн Засаг даргын жуух бичгээр Д.Ганбаатар, Г.Нацаг нарыг шагнаж урамшуулав гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)