Эмгэг судлаач эмч, техникч нар Японд сургалтад хамрагджээ

 

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага /ЖАЙКА/-ын дэмжлэгтэй 2018-2020 онд Япон улсын Хирошима их сургууль, Эмгэг судлалын үндэсний төв, Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлэг, Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлэг “Уушги тоосжих өвчин асбестийн шалтгаант амьсгалын замын өвчний эрт үеийн оношилгооны чадавхийг сайжруулах” төслийг хамтран хэрэгжүүлж байна.

Уг төслийн хүрээнд уушги тоосжих өвчин, асбестийн шалгаант амьсгалын замын өвчин, түүний хүндрэл болох уушгины урьдал өвчин, уушгины хавдар, мезотелиома зэрэг өвчний оношилгооны сургалтыг энэ сарын 3-10-нд Япон улсын Хирошима Их Сургуульд зохион байгуулав. Сургалтад Эмгэг судлалын үндэсний төв болон орон нутгийн эмгэг судлаач эмч, лабораторийн техникч нар нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй амжилттай суралцаад ирсэн байна. Төслийн хүрээнд Эмгэг судлалын үндэсний төвд зайн оношилгооны төхөөрөмж болох Нанозүүмэр /NanoZoomer SQ/-ийг суурилуулан эдийн шинжилгээгээр уушгины эмгэгийн оношилгоог Японы эмч нартай хамтран хийх, санал солилцох боломжтой болжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)