Ирэх долоо хоногоос ЕБС-ын бага ангийн сурагчид амрана

 

Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын сайдын тушаалын дагуу Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт энэ сарын 22-нд эхэлнэ. Мөн хоёрдугаар улирлын амралт нэгдүгээр сарын 15-ныг хүртэл дөрвөн долоо хоног үргэлжлэх юм. Гэхдээ агаарын бохирдлоос шалтгаалан нийслэлийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт урт хугацаатай байгаа. 

Нийслэлийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт:

-I-V ангийн сурагчид XII сарын 22-ноос II сарын 10-ныг дуустал долоон долоо хоног үргэлжлэх юм байна.

-VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс II сарын 10-ныг дуустал зургаан долоо хоног үргэлжилнэ.

Түүнчлэн сурагчид гурав дугаар улирлын дундуур, Цагаан сараар нэг долоо хоног амрах аж. Мөн гурав дугаар улирлаар буюу гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 14-нийг дуустал гурван долоо хоног амрах юм байна. Гэхдээ газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг нэг долоо хоногийн өмнө эхэлж болох юм байна.

Харин нийслэлийн сурагчдын гурав дугаар улирлын амралт дөрөвдүгээр сарын 6-наас дөрөвдүгээр сарын 14-нийг дуустал нэг долоо хоног үргэлжлэнэ. 

Б.Зулсар 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)