Кофеноос татгалзах таван шалтгаан

Бидний өдөр тутмын салшгүй хэрэглээ бол кофе. Тэгвэл өдөр бүр, цаг тутамд кофе уух нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Тиймээс кофеноос татгалзах таван шалтгааныг хүргэе. 
 

 1. Албан тасалгаанд, бичиг цаасны ажил хийдэг хүмүүс кофег тархиа амраах зорилготойгоор байнга уудаг гэнэ. Мөн дуусгаагүй ажлаа шөнө гэртээ цэгцлэхдээ кофег хэд хэдэн аягаар нь уучихдаг. Нойроо хүргэхгүй ажил хурдан дуусгахын тулд өөрийнхөө эрүүл мэндийг хорлодог байна.

2. Кофе нь ургийн хөгжилд маш муугаар нөлөөлдөг. Тиймээс жирэмсэн эмэгтэй кофе ууж болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Тодруулбал,  их хэмжээний каффейн агуулагддаг учир таны стрессийн даавруудыг ихээр ялгаруулж таны хэвлийд байгаа урагт ч  сөрөг нөлөө үзүүлдэг. Жирэмсэн эмэгтэй өдөрт 2-4 аяга кофе уудаг бол үр зулбах магадлал 33 хувьтай байдаг гэнэ.

3.  Бөөрний дээд булчирхайн даавар нь хүний биеийн бэлгийн дур хүслийг удирдаж байдаг тесттостероны ялгаралтыг багасгадаг байна. Ингэснээр сексийн чадавхи болон дур хүслийг бууруулдаг байна

4.  Өдөрт 2-3 аяга кофе уудаг бол хоол тэжээлээс авах эрдэс бодис , кальци, цайр, төмөр болон В, РР витаминуудын шингэцийг бууруулдаг байна.  Хоол тэжээлээс олж авах эрдэс бодисуудыг муу шингээдэг гэнэ. 

5. Хэрвээ та өдөрт  хоёроос  дээш аяга кофе уудаг бол каффейн таныг донтуулж байна гэсэн үг.Кофе уугаагүй үед уур уцаар төрж, амархан бухимдан стрессдэж, ходоод гэдэсний хямралыг ч үүсгэх эрсдэлтэй байдгийг санаарай.

 

С.Анирлан 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • b (66.181.168.8)

    2018-12-20

    mongol uvuu nar bas arhi ih uudag baisnaas emeegee ert orhison baij magadgui dee

  • Bi (141.48.8.69)

    2018-12-17

    Бичсэн зүйлийг уншаад Европт эрүүл хүн огт байхгүй юм байна гэж ойлголоо. Европчуудыг кофегүйгээр төсөөлөхийн аргагүй. Гэтэл монголчуудыг бодвол эмээ, өвөө нөр хосоороо явж байгаа нь их харагдах юмаа, хамтдаа өтөлж байна гэсэн үг. Монголд бол эмээ нэр л голдуу торойгоод үлдсэн байдаг. Их л судалж, уншиж, нягталж байж аливаа зүйлд дүгнэлтэ хийхгүй бол тун аюултай шүү!!!

    b (141.48.8.69)

    2018-12-17

    mongol uvuu nar bas arhi ih uudag baisnaas emeegee ert orhison baij magadgui dee