Намыг бусниулагч, ЖДҮ-чин Д.Амарбаясгалан албан тушаалаасаа огцорч, МАН-ын 200 мянган гишүүнээс уучлалт гуйх ёстой!!!

МАН-ын хэсэг гишүүд сүүлийн үед намдаа үүсээд байгаа томоохон зөрчилдөөнтэй асуудлыг дотооддоо цэгцлэхийг шаардаж, намын асуудлыг төрийн болон олон нийтийн зовлон болгож байгаа нь 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд олон түмнээс өгсөн итгэлийг хөсөрдүүлж, улс орны хөгжлийг урагшлуулах биш гацаанд оруулж, цөөн эрх мэдэлтний явцуу эрх ашгаас үүдэж намын 200 мянга гаруй гишүүд нийтээрээ цаашлаад Монголын ард түмэн хохирч болохгүйг сануулж, өнөөгийн хүндрэлтэй нөхцөлд хүргэхэд жинтэй хувь оруулж буй зарим улс төрийн албан тушаалтнуудыг огцруулахыг МАН-ын дарга У.Хүрэлсүхээс шаардаж, шаардлагыг хүлээж аваагүй тохиолдолд Монгол Улсын Үндсэн Хууль, МАН-ын дүрмийн хүрээнд улс төрийн дараа дараагийн тэмцэл өрнүүлэхээ мэдэгдлээ.

Уг шаардлагад МАН-ын Бага хурлыг яаралтай зарлан хуралдуулж, үүсээд байгаа хүндрэл бэрхшээлийн талаар дотооддоо ярьж шийдвэрлэх, өнөөгийн хурцадмал байдал үүсэхэд гол нөлөө үзүүлсэн, удаа дараагийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчийг ялагдуулсан хэрнээ өнөө хүртэл албан тушаалтайгаа зууралдсан төдийгүй олны дургүйцлийг төрүүлээд буй ЖДҮ-ийн зээл, элдэв тендерт нэр холбогдож, энэхүү асуудал нь олон нийтэд баримтаар дэлгэгдсэн зэрэг нь МАН-ын дүрмийн олон зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж, намын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлж буй Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг үүрэгт ажлаас нь огцруулан хариуцлага тооцож, “Шударга ёс”-ыг өөрийн удирдаж буй намынхаа аппаратаас хэрэгжүүлж эхлэхийг МАН-ын дарга У.Хүрэлсүхээс шаардсан байна.

Энэхүү шаардлагыг МАН-ын дарга У.Хүрэлсүх, ЕНБД Д.Амарбаясгалан, МАН-ын Хяналтын хороонд тус тус хаяглан хүргүүлж байгаа бөгөөд хариуг 24 цагийн хугацаанд багтаан албан ёсоор мэдэгдэхийг шаардсан байна.

Намын жирийн гишүүдийн төлөөлөл цаашид эвлэлдэн нэгдэж “Намаа Цэгцлэх 100+ Хөдөлгөөн”-ийг үүсгэн байгуулж, намын нийт гишүүдийг намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж,удахгүй тохиох МАН-ын 100 жилийн ойг амжилт бүтээлээр дүүрэн угтахын төлөө зүтгэхээ хөдөлгөөний үүсгэн байгуулагч гишүүд мэдэгдлээ.

Намаа Цэгцлэх 100+ Хөдөлгөөн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)