Өнөөдөр болох үйл явдал

ТӨРИЙН ОРДНЫ ИХ ТАНХИМ

09:00 цагт: ҮАБЗ, ЦЕГ хамтран "Хүний амь нас хохирсон хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга зам, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах нь" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.

МҮХАҮТ

09:30 цагт: “Монгол Улсын сав, баглаа боодол үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн анхдугаар зөвлөлдөх уулзалт” Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн хурлын танхимд эхэлнэ.

ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:00 цагт Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс "Хонгилын түлхүүр Х.Энхжаргалын гарт байна" сэдвээр хэвлэлийн бага хурал зохион байгуулна.

ТӨРИЙН ОРДНЫ ИРГЭНИЙ ТАНХИМ

11:00 цагт: Төрийн ордон дахь Иргэний танхимд “Манан дэглэм ба ард түмний нэгдэл” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэлэлцүүлэгт эрдэмтэн, судлаачид болон хуульчид, төрийн бус байгууллага болон иргэний нийгмийн байгуулал, улс төрийн нам, иргэдийн төлөөлөл оролцож, санал солилцоно.

ЧИНГИС ХААН ОЛОН УЛСЫН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ

23:00 цагт: Тайландын Чианг Май хотод энэ сарын 14-16 ѳдрүүдэд зохион байгуулагдсан WBPF холбооны 10 дахь удаагийн ДАШТ-ээс хос алтан медаль хүртсэн ОУХ-ний мастер Г.Угалзцэцэг болон Монголын баг тамирчид Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардана.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)